Нийгэм


“Ван трейд”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа.

“Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь ийнхүү хүчингүй болгожээ. Захирамжийн дагуу тус компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу цуцалж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албаны даргад даалгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


Бас 2 байшинг нь нураах хэрэгтэй.