Нийгэм


Азийн сайд нарын бага хурлаар ажиллах сайн дурын идэвхтнүүдийг бүртгэж байна

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ.

 Тус хурлын бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс сайн дурын идэвхтнээр ажиллах сонирхолтой, оюутан залуусыг бүртгэж байна. 

Сайн дурын идэвхтнээр ажиллах оюутан залуусын хувьд англи, орос, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, баг хамт олон болж ажиллах чадвартай хоёроос дөрөвдүгээр дамжааны оюутан байх ерөнхий шалгууртай юм.

Бүртгүүлэхийг хүссэн оюутан залуус  Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн volunteers@redcross.mn хаягаар анкетаа ирүүлэхээс гадна Мongolian Red Cross Society фейсбүүк хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэж Онцгой байдлын газраас мэдээллээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.