2018,5-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


н.Батсайхан: Богд хаанд хөшөө босгож өгөөч гэж үе үеийн Ерөнхийлөгчдөөс хүссэн

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

 VIII Богд Жавзандамба хутагтын ордон музейн цогцолборын хамгаалалтын бүсэд хууль бусаар газар олгосон асуудал маргаан дагуулаад байгаа билээ. Энэ асуудлаар болон төрийн өндөрлөгүүдэд Богд хааны ордны газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, цогцолбор барих асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардсан бичиг хүргүүлж байгаа талаараа боловсрол, соёл, шинжлэх ухааны төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.




Монгол судлаач Г.Баттогтох “2008 онд Хан-Уул дүүргийн газрын албанаас “Ван трейд” компанид хамгаалалтын бүсэд газар олгосон. Энэ зөвшөөрлийн дагуу “Ван трейд” компани музейн 1.6 га газрыг өнөөдөр эзэмшиж байна. Хөл бөмбөгийн асар барих гэж байсан ажил эсэргүүцлийн үр дүнд зогслоо. Гэхдээ хөрсийг нь хуулаад хаячихсан байна лээ. 2012 онд Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр мөн л ийм асар барьж байсан. Тухайн үед Богдын ордын музейн хамгаалалтын дохионы өсгөгч өдөржин, шөнөжин дуугарч байсан. Мөн тухайн онд Нийслэлийн засаг даргын захирамжаар “Грийн Эйр Гарден” гэх компанид зочид буудал аялал жуулчлалын чиглэлээр Богдын өвлийн ордны цаад талд зодид буудал барих зөвшөөрөл олгосон байсан. Түүнчлэн Богдын ордны баруун талын “Номун гэрэл” төвийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич Далантайн Цэрэнсодном гэх хүн эзэмшдэг. Өнөөдөр МУ-ын төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар гуай төрийн өндөрлөгүүдэд хандаж ил захидал илгээсэн. Тус захидалд Богд хааны ордны газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, цогцолбор барих асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг уламжилсан байна. Энэ дагуу бид шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хариуг ажлын гурав хоногт ирүүлэхийг сануулж байгаа. Шийдвэр гаргахгүй бол дахин эсэргүүцэл илэрхийлнэ” гэлээ.




МУИС-ийн Түүхийн тэнхимын эрхлэгч доктор н.Дэлгэржаргал “Түүх соёлын чухал нутаг руу бизнесийн зорилгоор дайрч байгаа монгол хүнийг ойлгохгүй байна. Богд хааны ордны хамгаалалтын бүс болох 7,5 га газраас бусдад газар олгож шийдвэр гаргасан төрийн албан тушаалтнуудыг ойлгохгүй байна. Засгийн газрын тогтоолын зөрчсөн хууль бус шийдвэрээ буцааж цуцлахыг шаардаж байна" гэв.




Доктор н.Батсайхан “2019 онд Богд хааны түмэн өлзий гийсний 150 жилийн ой тохионо. Энэ ойд зориулаад Богд хаанд хөшөө босгож өгөөч гэж үе үеийн ерөнхийлөгчдөөс хүссэн. 2013 онд хөшөө босгох тухай шийдвэр гарч шав тавьж байсан. Гэвч жилийн дараа тухайн шавыг тэгшилж устгасан” хэмээлээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


ГАЗАР БОЛОН ТҮҮХИЙН ӨВ СОЁЛЫГ ХАМГААЛЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА ГЭХДЭЭ МОНГОЛ УЛС ТҮВД ХҮНИЙГ ХААНААРАА ЗАЛЖ УДИРДУУЛЖ БАЙСНАА ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ Ч ТҮҮГЭЭРЭЭ ХЭТ БАХАРХААД ХЭРЭГГҮЙ БҮР ХӨШӨӨ БАРЬТЛАА


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


Монгол улсын төлөө юу ч хийгээгүй төвд ламыг тахин шүтэхээ больцгоо!