Спорт


"Алдар"-ын бөхчүүд Армийн Дэлхийн аваргад мордлоо

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Чөлөөт бөхийн Армийн ДАШТ энэ сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москвад болно. 33 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд оролцохоор өчигдөр эх орноосоо мордов. Багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, Э.Цэвэгмид, цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно. Харин цэргийн дэлхийн аваргууд болох гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Орхон, ОУХМ О.Үйтүмэн нарын шилдгүүд өнжжээ. Монголын багийн ахлагчаар хошууч Б.Мөнхтуул, дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ОУХМ Д.Цогтбаатар, шүүгчээр олон улсын шүүгч ОУХМ Г.Амархүү нар явсан юм. Монголын армийн бөхчүүд өнгөрсөн жил Литвын Клайпеда хотод болсон ДАШТ-ээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.