Спорт


“Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид алтан медаль хүртлээ

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Жил бүрийн 05 дугаар сарын 09-ний өдрийг Ялалтын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын ивээл дор “Жудо бөхийн залуучуудын  аварга шалгаруулах лигийн тэмцээн” ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хороонд боллоо.

 Тэмцээнд нийт 13 багийн 200 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

 Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны баг тамирчид, хоёрдугаар байранд Монголын жудо академийн баг тамирчид, гуравдугаар байранд ШШГЕГ-ын “Сүлд спорт” хорооны баг тамирчид болон Дархан-Уул аймгийн биеийн тамир спорт хорооны тамирчид тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.