Спорт


Увс аймгийн нутгийн зөвлөл О.Балжинням аваргад гурван өрөө байр бэлэглэжээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Ардын багш, гавьяат дасгалжуулагч, улсын аварга О.Балжинням Хөдөлмөрийн баатар цолныхоо хүндэтгэлийн цайлгыг өчигдөр гэр бүл, төрөл төрөгсөд, нутгийн зон олон, бөхийн хамт олонтойгоо тэмдэглэжээ. 


Энэ үеэр О.Балжинням аваргад Увс аймгийн нутгийн зөвлөлөөс гурван өрөө байр бэлэглэсэн бол Батлан хамгаалах яамнаас бага хүүг нь гадаадад сургахаа амлалаа. Түүний аваргын цолны найранд үндэсний бөхийн аварга, арслан цолтой олон хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн байна. О.Балжинням дасгалжуулагчийг шигшээ баг удирдах хугацаанд олимпийн наадмаас дөрвөн тамирчин медаль хүртсэн юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.