Спорт


Манай шатарчид сурагчдын ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Албани улсын Дуррис хотноо дөрөвдүгээр сарын 20-29-нд болсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.

Тэмцээнд 40 орны 387 шатарчин сурагчид оюун ухаанаа сорьсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон юм. Сурагчдын ДАШТ-нд Манай улсын баг тамирчдаас Стандарт төрлийн 13 хүртэлх насанд Төрийн банк, Төв клубын тамирчин тус тэмцээний хошой аварга, ДШХ-ны дэд мастер /эмэгтэй/ Д.Мөнхзул түрүүлж алтан медаль, Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастерын болзол хангажээ.


Харин 11 хүртэлх насны хөвгүүдийн тэмцээнд Чингэлтэй дүүрэг, “Цэцэн Нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Л.Очирбат түрүүлж алтан медалийн эзэн болов. Мөн 9 хүртэлх насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Х.Есүгэн мөнгөн медаль хүртсэн бол ес хүртэлх хөвгүүдийн ангилалд “Гоби чесс” клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Б.Тэнүүнболд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртэв. 


Охидын долоо хүртэлх насны ангилалд “Занданшатар” клубын тамирчин Н.Содгэрэлт, хүрэл медаль хүртэж ДШХ-ны дэд мастер цолны болзол хангасан бол охидын ес хүртэлх насны ангилалд “Гоби чесс клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Г.Лхагважэд хүрэл медаль хүртжээ.Өнгөрсөн жил Румын улсад болсон Сурагчдын ДАШТ-ээс манай шатарчид тус бүр гурван алт, нэг мөнгө, хүрэл медальтай ирж байв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


edgeer mundag hyyhdyyded haluun Bayar hyrgej ulam ich amjilt hysie. ta nartaa ich bayarlalaa