Спорт


Монгол даамчид багийн дүнгээр хоёрдугаар байрт оржээ

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. Энэ удаагийн тэмцээн үндсэн, рапид, блиц төрлүүдээр зохиогдсон байна. Тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Пакистан, Сингапур, Япон, Тайланд зэрэг 10 улсын тамирчид 36 багц медалийн төлөө ухаанаа уралдууллаа. 


Дөрөвдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан уг тэмцээнд манай улсаас нийт 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөн юм байна. Баг тамирчид аяны богц арвинтай ирсэн бөгөөд 13 алт, 19 мөнгө, 16 хүрэл гээд нийт 48 медаль хүртэж, багийн дүнгээр зохион байгуулагч орны дараа хоёрдугаар байрт оржээ. Манай даамчдаас 28 нь медаль хүртсэнээс Б.Мөнхжин, Б.Мишээл, Г.Дүүрэнбилэг, С.Мөнх-Оргил, Г.Буяндэлгэр, Б.Энхрийлэн нар оролцсон төрөл болгоноосоо медаль хүртэж чадсан байна.  


                   


Тэмцээний эрэгчтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Отгонбилэг хоёрдугаар байр эзэлж, Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд гуравдугаар байрыг залуучуудын алтан медалийн хамт хүртсэн амжилт үзүүлэв. Харин 12 настай Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол хангаж, биелүүллээ. Ингэснээр тамирчид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлсөн байна.  



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.