Нийгэм


Х.Баделхан хил дамнасан чөлөөт бүсийн асуудлаар санал солилцлоо

4 жил, 3 сар TIMES.MN


Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан өнөөдөр /2015.06.09/ ӨМӨЗО-ны худалдааны танхимийн дарга Сүн Вэйдүн, Худалдааны танхимийн дэд дарга Гуо Ган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, Чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, санал солилцов.

ӨМӨЗО-ы хувьд Эрээн-Замын-Үүдийн хил дамнасан чөлөөт бүсийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Хятадын талын хөрөнгө оруулагчдад Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор дээрх чуулга уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд үр дүнтэй ажил болсныг уулзалтын эхэнд онцолсон юм.

Эрээн-Замын-Үүдийн хил дамнасан чөлөөт бүсийн хувьд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Тэгвэл Хятадын тал энэ сарын 18-аас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ гэв.

Монгол Улсын хувьд хил дамнасан чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа төдийгүй Замын-Үүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлээд байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.