Зураг & Видео


Урт үсийг хэрхэн загварлаг сүлжих вэ?

1 сар TIMES.MN

1. Давхар сүлжээс


Үсээ хажуугаар нь зааглана. Яг тэнцүү биш, их бага хэмжээгээр хуваавал илүү зохицдог. Урд хэсгээрээ сүлжээс хийх үсээ үлдээгээд ард хэсгийг хоёр хуваана. Хуваасан хоёр үсээ ороож, ардаа шипилкээр тогтооно. Үүний дараа их хагалсан хэсгийнхээ үсийг тэнцүү хувааж энгийн сүлжилт хийнэ. Бага хэсгийг мөн адил сүлжиж өгнө. Сүлжсэн үсний үзүүр хэсгийг шипилкээр тогтоосон үстэйгээ нэгтгэж тогтоогоод л болчихлоо.

Давлагаа сүлжээс


Үсийг ороож долгионтой болгоно. Үүний дараа баруун талаасаа эхлээд хөндлөнгөөр сүлжинэ. Ингэхдээ сүлжээс бүрээс ижил хэмжээтэй үсийг үлдээгээд, оронд нь үс дээрээс нь нэмж сүлжээд явна.


Ороолттой сүлжээс


Үсээ бага зэрэг ороож бэлдэнэ. Зурагт үзүүлсний дагуу хоёр талаасаа бага зэргийг авч энгийн сүлжилт хийнэ. Сүлжиж дууссаны дараа толгойны араар зөрүүлээд хавчаараар тогтоочих. Амархан байгаа биз.


Зүрхэн сүлжээс


Үсэндээ зүрхтэй болох нь байна ш дээ. Энэ сүлжээсийг хийхийн тулд заагийг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Эхлээд голоор нь яг тэнцүү хуваана. Дараа нь урд хэсгийн үсийг хуваахдаа зүрхний дугуй хэсгийг үүсгэж зааглана. Заагласан энгийн сүлжээсээр чанга сүлжиж өгнө. Хоёр талаас нь сүлжээд төгсгөл хэсэгт нийлүүлж сүлжээд гоёмсог боолт зүүгээрэй.

 

Шуулттай сүлжээс


Энийг хийхийн тулд шуухад зориулсан зориулалтын боолт хэрэг болно. Үсээ үзээрээс нь уг руу сөрж самнаад угаа босгож өгнө. Угаа босгосны дараа дээрээ нарийхан боолтоор боогоод дээрээс нь зориулалтын шуултын боолтоор боож өгнө. Зурагт үзүүлсний дагуу дээрээс нь дахин нэг боолтоор давхарлаж боосны дараа үзүүр хэсгийг нь хоёр хэсэгт хуваагаарай. Хуваасан үсээ энгийн сүлжээсээр сүлжиж, дээш шуусан үсээ ороогоод тогтоогоод л болчихно.

Гоёлын сүлжээс
Хажуу сүлжээстэй адилаар үсээ сүлжээд үсний төгсгөл хэсгийг дээш шууж, гоёмсог хавчаараар тогтоож өгөөд л болно.

Загасан сүлжээс
Яаж загасаар сүлждэгийг мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол дагаад хийгээрэй. Үсээ зурган дээрх шиг дээр эсвэл доор, хажуу талд гээд хаана ч боож болно. Боосон үсээ хоёр тэнцүү хэсэгт хувааж бариад нэг талынх нь доороос багахан үс гаргаж ирээд дээгүүр нь давуулан ороож нөгөө хэсэгт нийлүүлнэ. Нөгөө талаас нь энэ үйлдлээ давтана. Ингэж ээлжилсээр үзүүрт хүрч дуусах юм.





    Холбоотой мэдээлэл


    АНХААРУУЛГА


    Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.