Нийгэм


100.000-д ганц тохиолддог судасны хавдраар шаналж буй 27-хон настай бүсгүйд туслаарай

6 сар TIMES.MN

Пүрэвдашийн Түвшинтунгалаг нь 2009-2013 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг, 2013-2017онд Харбины Багшийн Их Сургуулийг онц сайн дүнтэйгээр төгссөн ба одоо 27-хон настай эд хийж бүтээх урам зориг, хүсэл тэмүүлэл, итгэл найдвараар дүүрэн насан дээрээ 100.000-д ганц тохиолддог ховор төрлийн судасны хавдар буюу Venous hemangioma гэх өвчинөөр шаналж байна. 




Өвчнийг зөв оношилж чадалгүй хугацаа алдсанаас одоо биеийн байдал нь улам хүндэрч хавдар цааш тархан гар болон хөлийн булчингийн эдэд шигдээд байгаа юм. 2018-3-22 өдөр 3-р эмнэлэгт анхан шатны хагалгаанд орсон боловч хавдрыг бүрэн авч чадаагүй, Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн хариуг аваад байгаа юм. 


Эмч нарын зөвлөснөөр Солонгос улсад энэ төрлийн хагалгаа амжилттай хийгддэг гэсэн ба яаралтай Солонгос улсруу эмчилгээнд явуулах хэрэгтэй байгаа юм байна. Иймээс та бүхэн минь хагалгааны зардал болох 100 сая төгрөгийг олоход тус нэмрээ хандивлаач, бидний хайртай найз ,аав ээжийн хайртай охин, ирээдүйн нэгэн сайхан монгол ээжид туслаач хэмээн Монголын сайхан сэтгэлт ард иргэдээсээ гуйж байна.




Холбоо барих утас:86630130

Haanbank: 5077419233

Golomtbank: 1705131609

TDB: 471016116 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.