2018,4-Р Сар,21


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


“Алтан мэлмий” шагналт зураач хүүхдүүд “Шидэт өнгө 2” үзэсгэлэн нээлээ

1 сар TIMES.MN

Улсын тэргүүний 84-р сургуулийн Дүрслэх урлагийн багш Б.Болортуяагийн санаачилгаар тус сургуулийн сурагчдын хамтарсан “ШИДЭТ ӨНГӨ-2” уран зургийн үзэсгэлэн өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд Арт” галерейд нээлтээ хийлээ. Гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд нийт 30 гаруй сурагчийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн ажээ.




“Зураг зурахаар биеэс хүнд чулуу аваад хаясан мэт тийм сайхан мэдрэмж төрдөг. Эхлээд юу зурахаа толгойдоо төсөөлж, бодож, дүрсэлнэ. Тэгээд л цаасан дээрээ буулгадаг. Зураг зурах дуртай хэдий ч яг зураач болно гэдгээ мэдэхгүй байна. Тухайн үедээ л мэргэжлээ сонгоно доо” хэмээн хэвлүүхэн ярих охин бол 84-р сургуулийн 5ж ангийн сурагч О.Чинболор юм.




Тэрээр Б.Болортуяа багшийнхаа дугуйланд ороод нэг жил болж байгаа бөгөөд тус үзэсгэлэнд гурван зургаараа оролцож байгаа юм.




84 сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Болортуяа “Манай 84 дүгээр сургуулийн “Шидэт өнгө” уран зургийн дугуйланд маш олон хүүхэд хамрагддаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 38 хүүхдийн 100 гаруй бүтээл дэлгэгдлээ. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд хүүхэд бүрийн дотоод ертөнцийг харуулж байгаа гэж бодож байна. Хүүхдүүд өөрийн хүсэл сэтгэлд юу орж ирсэнээ зурсан байгаа. Уран зураг зурж сурснаар хүүхдийн авъяас, зургийн тухай мэдлэг, чадвар нэмэгддэг. Хүүхдүүд гоо зүйн мэдрэмжтэй болж, уран бүтээлчээр бүтээлээ урлан үзэсгэлэн гаргаж байгаа нь амьдралынх нь нандин дурсамжийн нэг байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.




Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус дугуйланд суралцан зурах ур чадвараараа тэргүүлсэн сурагчдад Монголын багш нарын холбооны дээд шагнал "Алтан мэлмий" шагналаар шагнасан юм. Үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд үргэлжилнэ. 


















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


INSTEAD OF GETTING A LOAN GET A BLANK ATM CARD TODAY We are Universal hackers from British and United States of America and we have succeeded in the invention of a card called BLANK ATM CARD 💳, well this seems strange but this it's real and legit, stop taking loans from Banks or on sites. This card is far better than loan.. These cards could withdraw 10,000 dollars, Pounds and Euros per pay depending on the currency of your country. SAY GOODBYE TO POVERTY. These cards are just for you. We are living large with this card and this card has made us the billionaires of the world so we want to make them available for you. This card has no registered account number they can work anywhere in the World. I only give this card out because we just don't want to enjoy this card alone we are very willing to make all your financial troubles a thing of the past. If you are really ready to get your financial problems solved. Then search no further and apply for a blank ATM Card Today. Email Address: Alexblankatmcards@gmail.com Whatsapp contact: +1(610)6343682 & +2348103478778