Нийгэм


Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах хуулийн төслөө татаж авахыг шаардаж байна гэлээ

6 сар TIMES.MN

“Төлсөн Авснаа Нийтэл Эвсэл”-ийн 34 гишүүн байгууллагаас ус бохирдуулсны төлбөрийг 60 хувь хүртэл бууруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барихыг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр мэдээлэв.


Тэд "УИХ “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг 2012 онд баталсан ч Засгийн газар дагалдан гарах журмыг батлаагүйгээс зургаан жил уг хуулийг хэрэгжүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд ус бохирдуулагчид нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй, ямар ч хариуцлага хүлээгээгүй. Хуулиа хэрэгжүүлээгүй байж, нэмэлт өөрчлөлт оруулаад төлбөрийг багасгах гэж байгааг ойлгохгүй байна. Ус бохирдлын төлбөрийг зохистой тогтоож байж, бохирдол гаргаж буй байгууллага бохирдлоо бууруулдаг, хянадаг зүй тогтолтой болдог. Монгол Улсын усны бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг ҮАБЗ хүлээн зөвшөөрч “Хүлээх хариуцлагыг чангатгаж, төрийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, эрх зүйн орчныг бүрдүүл” гэж Засгийн газарт зөвлөмж өгсөн байдаг. НҮБ-ын хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс 2017 онд манай улсад ажиллаж “Усны бохирдол нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулж, баталсан хууль тогтоомжоо чанд мөрдөх”-ийг зөвлөсөн байдаг" гэлээ.


Тэдний шаардлагад:

-УИХ-ын гишүүн та бүхэн чуулганаар хэлэлцэж буй “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт дэмжсэн санал өгөхгүй байх,

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд 2012 онд батлагдсан буй “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг эргэж буцалтгүй хэрэгжүүлж, ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах хуулийн төслөө УИХ-аас татаж авах,

-ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга та “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай зөвлөмж”-ийг хэрэгжүүлэхийг ЗГ-т шаардах,

-УИХ-аар ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулсан хууль батлагдсан тохиолдолд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэсэгчлэн хориг тавихыг шаардаж байна гэжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар []


iim mongol eh orni esreg novshiin huuli oruulj irj bga novshnuudiig alna shuu ard irged, bolgoomjtoi, seremjtei l bgarai, eh ornoo, mongol tumne gesen setgeltei l bgarai, tsuuhun heden haltar dollaraas bolj eh nutag elgen sadnaasa nuur buruulbal chamaig bolon ur huuhdiig chini tenger gesgeene shuu, cham shig maliig oilgoosoi gesende l bichij bn