Нийгэм


Элэг нэгт ахан дүүс, найз нөхөд минь миний ханьд амьдрал хайрлаач

1 сар TIMES.MN

     Миний хань Баярсайханы Гүрбазар Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1991 онд төрсөн. Оточ манрамба Их сургуулийг 2015 онд уламжлалтын их эмчээр төгссөн. Уламжлалт анагаах ухааны Чулуудай эмнэлэгт Их эмчээр ажиллаж олон хүний амь насыг аварч, эмчилж байсан буянтай эмч юм.


Түүний мөрөөдөл нь өвдсөн олон түмнийг анагааж, уламжлалт анагаах ухаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан эмч болно гэсэн чин хүсэлтэй билээ. Гэтэл цэл залуу хийж бүтээх, амьдрал эхлэх насандаа тархины хорт хавдар /Monstrocellular glioblastoma NOS, WHO grade IV/ гэх хүнд өвчин тусч 3-р эмнэлэгт хагалдгаанд орсон боловч Монголд эмчлэгдэхгүй гэсэн хариу авч Солонгос, Хөх хотод очиж эмчлүүлэхээр болоод байна. Иймд элэг нэгт ахан дүүс, найз нөхөд, хамтран зүтгэгчид Та нар минь хүнд хэцүү цаг мөчид тусламжийн гараа сунгаж Б.Гүрбазарт маань амьдрал хайрлаж, 2 хүүг маань аавтай байхад нь туслаж хайрлана уу.


Хандивийн данс:  Хаан банк 5064204073

Утасны дугаар:  90062008, 99239167



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.