Улс төр


Нийслэлийн МАН-ын Бага хурал ба намын дүрэм

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй тамгаа өгөөд явснаас хойш зургаан сар өнгөрлөө. Гэвч дараагийн дарга нь тодролгүй байсаар өнөөдрийг хүрэв.

Тиймээс Нийслэлийн МАН хавиар үл ойлголцол үүсч, тэр нь явсаар “том” намынхаа 2020 сонгуулийн дүнд нөлөөлж мэдэхээр болоод байгаа юм.

Тэгэхээр Нийслэлийн МАН-ыг тун ойрын үед даргатай болгох талаар намын гишүүд нь шаардах болсон байна. Харин МАН-ын гишүүдийн энэ шаардлага биелэхийн тулд Бага хурал нь хуралдах ёстой ажээ.

МАН-ын Үндсэн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 12.1.6-д Нийслэлийн МАН-ын даргыг Нийслэлийн МАН-ын Бага хурлаас сонгоно гээд заачихсан байна.

Түүнчлэн уг Үндсэн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 11.3-т “…Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож, төлөөлөгч сонгох журмыг батална” гэжээ.

Үүгээр бол Нийслэлийн МАН-ын Бага хурлын тов гаргах чиглэлийг МАН-ын Удирдах зөвлөлөөс өгөх юм байна. Харин Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид Бага хурлыг товлох, хуралдуулах ажлыг гүйцэтгэнэ.

Мөн 13.2-т “…Намын хорооны гишүүдийн олонхи нь, эсхүл намын анхан шатны үүр, хороодын гуравны нэгээс доошгүй нь шаардсан бол Бага хурлын ээлжит бус хуралдааныг зарлах бөгөөд чингэхдээ энэ дүрэмд заасан журмыг баримтална” гэсэн байна.

Бага хурлаа зарлахыг шаардсан МАН-ын гишүүд олон байга төдийгүй цөөнгүй үүрээс ийм шаардлага гарч байгаа тухай эх сурвалж мэдээлж байгаа юм.

Товчхондоо, Нийслэлийн МАН-ын Бага хурал дүрэмд заасны дагуу ойрын үед товлогдоно. Энэ нь ирэх тавдугаар сарын сүүлчээр хуралдана гэсэн үг юм.

Уг нь ийм  Бага хурал дөрвөн жилд нэгээс хоёр удаа болох ёстой юм байна. Гэтэл 2012 оны наймдугаар сараас хойш хуралдалгүй зургаан жил “амарчихсан” байгаа юм. Энэ бол Нийслэлийн МАН нь намынхаа Үндсэн дүрмийг зөрчсөөр ирсэн гэсэн үг.

Үүнээс гадна удахгүй болох Бага хурал нь тун халуун болох шинжтэй байна. Дарга хэн болох вэ гэдгээс бусдыг ярихгүй байгаа болохоос биш өөр олон ширүүн зүйл болох шинжтэй байна.

Учир нь 2012-2016 он буюу МАН-ын ялагдлын он жилүүдэд Нийслэлийн МАН-ын нөхцөл байдал, үйл ажиллагаа яаж явж ирсэн талаар өмнөх удирдлагууд тайлан тавина.

Бас 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн санамсаргүй гэмээр ялалтын дараа юу болоод өнгөрөв өө гэдэг ч яригдана. Үүнтэй холбоотойгоор Намын хорооны боловсон хүчний бодлого, үйл ажиллагааны санхүүжилт зэргийн талаарх яриа хөөрөө нэлээд өрнөх юм байна.

Гэвч Нийслэлийн МАН-ын шинэ дарга хэн байх вэ гэдэг л энэ Бага хурлаар хамгийн халуун яригдана. Эцэст нь Нийслэлийн МАН шинэ даргатай болж таарна. Харин тэр даргад ихээхэн хүнд ачаа, шалгуур оногдоно. Тэр нь нэгэнт унасан Нийслэлийн МАН-ын нэр хүндийг ирэх хоёр жилд өргөх юм.


Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Зээлээ авахын тулд АТМ АТМ картаа ав Бид Английн болон АНУ-ын Юниверсал хакерууд бөгөөд бид BLANK ATM КАРТ card картыг бүтээсэн бөгөөд энэ нь үнэхээр хачирхалтай санагдаж болох боловч энэ нь бодит бөгөөд хууль ёсны бөгөөд Банк, эсвэл сайтуудаас зээл авахаа больсон. Энэ карт нь зээлээс хамаагүй дээр юм. Эдгээр картууд нь 10,000 долларыг эргүүлэн татах боломжтой. ГЭРЭЛ ЗУРГУУДАД ЗОРИУЛСАН Эдгээр картууд нь зөвхөн танд зориулагдсан юм. Бид энэ картанд томоороо амьдарч байгаа бөгөөд энэ карт нь биднийг дэлхийн тэрбумтнуудыг бүтээсэн тул бид танд зориулж бэлэн болгохыг хүсч байна. Энэ карт нь дэлхийн аль ч хэсэгт ажиллах боломжтой дансны дугааргүй байна. Зөвхөн энэ картыг эдлэхийг хүсэхгүй байгаа тул бид зөвхөн энэ картыг өгөх болно. Бид санхүүгийн бүх зовлон зүдгүүрийг өнгөрсөн зүйлийнхээ төлөө хийхэд бэлэн байна. Хэрэв та санхүүгийн асуудлыг шийдэхэд үнэхээр бэлэн боллоо. Дараа нь хайх, хоосон карт авах хүсэлт тавина уу. И-мэйл хаяг: Alexblankatmcards@gmail.com Whatsapp холбоо: +1 (610) 6343682 & +2348103478778