Шар


"Guys"-ийн Д.Мягмар охинтой болжээ

6 сар TIMES.MN

Дуучнаас жүжигчний карьер хөөх болсон Д.Мягмар өчигдөр бүл нэмж охинтой болсон тухайгаа дуулгажээ. Дэлгэцийн бүтээлд хүч сориж байгаа тэрээр гадаад төрхөө өөрчилж сахал тавьж, баргил хоолой, шийдэмгий дүр төрхөөр имиджээ бүрдүүлж буй тэр хөөрхөн охинтой болсон баярын сэтгэгдлээ монгол түмэндээ ийн хуваалцжээ.  

“Өнөөдөр Мягмарын өдөр…
Өглөөг мишээж угтсан хэн бүхэнд алтан наран ивээлээ хайрлаж амжилт ялалт, баяр баясал, жаргал бүхнийг гэрлээрээ дамжуулан байгаа нэгэн сайхан өдөр. Эмнэлэгийн ариун цэврийн өрөөнд сахалаа юу ч үлдээлгүй хусаад гарч ирээд бичиж сууна. Учир нь 5 жилийн өмнө анх Аав болохдоо тэвдэж сандраад сахал үсэндээ ч ач холбогдол өгөлгүй анхны үрээ гар сунган тэвэрч байсансан. Анх мэндэлсэн өдрөө хүү минь учиргүй их уйлаад байхаар нь орой нь арга буюу лааны тосоор ширгэлтэл юу гарсан нь ойлгомжтой! Тэгээд л…
Хүү төрвөл Аз
Охин төрвөл Жаргал ирдэг гэж ярьдаг юм билээ. Аз жаргалтай айл болгохын тулд 10 сар биедээ бие ургуулж, амралт ачааллаа тэнцүүлэх гэж ер бусын тэнцвэргүй өдөр хоногуудыг туулж ирсэн ханьдаа талархаад баршгүй. Нэгэн биений минь нөгөө тал болсон хань минь бусдын адил Ээж болж байгаа хэдий ч өрх гэрт минь баатарлаг гавъяа байгуулж байгаа нь энэ билээ. Уух унд, амьсгалах агаарын хүнд нөхцөл дундуур үрээ тээж 10 сарын ард гарна гэдэг өнөөгийн Улаанбаатарчууд бидэнд томоос том даваа юм. Чухамдаа гэрэл гэгээтэй талыг олж харж, өнгөт ирээдүйг төсөөлж тэмүүлэх хүсэл сэтгэл нь биднийг Аз жаргалд хөтөлсөн гэмээр…үргэлжлэл...эндээс уншина уу.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар [202.179.26.116]


gaihaltai saihan gereg gegeetei jargaltai much bna daa