Нийгэм


Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нэг сараар урагшлуулсан зөрчил илэрчээ

6 сар TIMES.MN

ШӨХТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.


ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн:

"Хэрэглэгчдээс М-Ойл компанийн ШТС шатахуун дутуу шахаж байна гэсэн мэдээллийн дагуу манай байгууллага ажилласан. Хяналт шалгалтад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжийн 10 ШТС-ыг хамрууллаа. Шалгалтын явцад нэг аж ахуйн нэгжийн шатахуун түгээх станцын түгээгүүрийн Стандартчилал, хэмжил зүйн газраас баталгаажуулалтад хамруулсан лацны бүрэн бүтэн байдал алдагдсан нь тогтоогдсон тул тухайн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажилласан. Мөн шатахуун импортлогч 7 компанийн 73 ШТС-д хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр хэрэглэгчдэд тодорхой тайлбаргүйгээр шатахуун борлуулахгүй, хомсдол үүсгэж байсан зөрчил илрүүлсэн. Үүнтэй холбогдуулж 7 компанид 5-20 сая төгрөг хүртэл торгууль ногдуулсан.


ШӨХТГ-ын Хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээн авдаг 1800-1284 утсанд "Эрчим хүчний зохицуулах хорооноос Шөнийн тарифыг тэглэсэн гэх боловч төлбөрийн нэхэмжлэл ирж байна" гэсэн гомдол ирсэн. Иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгахад хэрэглэгчдээс тогтоолын хугацааг мөрдөхгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хэрэглээнд хөнгөлөлт тооцож, хөнгөлөлтийн хугацааг нэг сараар урагшлуулсан зөрчил илэрсэн." гэлээ. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.