Улс төр


Х.Нямбаатар: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн талаарх асуудлыг бүрэн хэмжээнд судлах боломжгүй

6 сар TIMES.MN

Өчигдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаантай холбоотойгоор Олон улсын парламентын хорооноос гаргасан дүгнэлтийг судлах ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд нар ажиллах юм.


Тэгвэл өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар тус ажлын хэсгийг ахалж буй гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр "Байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн талаарх асуудлыг бүрэн хэмжээнд судлах боломжгүй. Тиймээс УИХ-ын төвшинд ажлын хэсэг байгуулаач. ОУПХ-ноос хэд хэдэн асуудал тавьсан. Тухайлбал, энэ хэрэг эргэлзээтэй байна. Тус хэрэг улс төрийн намуудын наймааны хэрэгсэл болж байна. Мөн танай УИХ дэргэдээ мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага байгуулаач. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж ил болгооч, энд хүний эрх зөрчигдөж байна гэх мэт асуудлууд тавьсан. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг хууль тогтоомж зөрчсөн асуудлыг шалгах эрх, үүрэг байхгүй. Хэрэв парламентын дэргэд мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага байгуулахаар болбол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Тиймээс УИХ-ын дарга та энэ асуудлыг анхааралдаа авч, ажлын хэсэг байгуулах уу гэдэг дээр шийдэж өгөөч” хэмээлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.