Дэлхий


Энергийн ундаанаас болж тархиныхаа талыг тайруулсан эрийн түүх

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Зураг дээрх залууг Остин гэдэг. Тэрээр энергийн ундааг хэтрүүлэн хэрэглэснээс тархиныхаа тайруулсан нэгэн. Уг үйл явдал түүний эхнэр Брианна есөн сартай жирэмсэн эмнэлэгт төрөх өдрөө хүлээж байх үед болсон бөгөөд тэрээр одоо нөхрийгөө дахин хөл дээрээ босгохын төлөө зүтгэж буй юм.


Тэд анхны хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж байхад Остин нойр, хоолгүй ажиллаж, энергийн ундаа их уудаг байжээ. Нэгэн удаа хадам ээж нь Брианна руу утасдаж нөхрийг нь эмнэлэгт, бүр эрчимт эмчилгээнд байгааг дуулгасан байна. Остины тархинд их хэмжээний цус харвасныг эмч нар хэлсэн бөгөөд "энергийн ундааг хэт их хэрэглэснээс болж тархинд нь цус харвасан" гэжээ.




Ингээд Остин тархиныхаа талыг тайруулж байж амьд үлдэх боломжыг ашигласан бөгөөд хариуд нь тэрээр муужирч унадаг, чичирдэг болжээ. Ийнхүү олон сарын дараа Остин эмнэлгээс гарсан байна. Одоо Брианнагийн хувьд өглөө бяцхан хүүгээ төдийгүй, нөхрийгөө арчилахаас эхлэдэг аж.




Остин тэргэнцэрээр явж, эхнэрийнхээ туслалцаатайгаар физик эмчилгээ хийлгэж, хэл яриа сэргээх мэргэжилтэнтэй харьцдаг бөгөөд . уг явдал энергийн ундааг хориглохыг дахин уриалахад хүргээд байгаа гэнэ. Учир нь үүнээс өмнө хэд, хэдэн ийм тохиолдол гарч байсан бөгөөд бүгд энергийн ундаанаас болж байжээ..



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.