Нийгэм


Хөвсгөл аймагт гарсан ойн түймэр гурав дахь өдрөө асч байна

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймэр гарсаар байна. Тус аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд энэ сарын 15-ны 20 цагийн үед гарсан ойн түймрийг унтрааж чадаагүй гурав дахь өдрөө асч байна. Түймрийн голомтонд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн нийт 32 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.


Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй байна. Тиймээс түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байгаа бол Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх сум хамрагдаж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш тус аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр таван удаа гараад байна



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.