Дэлхий


Тутанхамоны булшийг нээсэн хүмүүсийн хувь тавилан

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Тутанхамоны булшийг нээсэн нь энэ зууны археологийн дээд олдвор болсон юм. Гурван мянган жилийн түүхтэй булшнууд олз хайгчид, шашны хэт улайрагчдын гарт үй олноор тоногдож шунахай үйлдэлийн золиос болсон байв. Тэд Хаадын хөндий дэх онголсон бусад олон булшийг хөндөж ухсан. 1923 оны 2-р сарын 16-нд Египет судлаач Ховард Картер археологич Жорж Карнарвон булш руу анхаарал хандуулав. Тэдний хувьд нэг жил хүрэхгүй хугацааг зарцуулсан билээ.


Тутанхамон

Египетийн залуу Фараон Тутанхамон арван жил хаан ширээнд заларч, 18 настайдаа нас баржээ. Арван жилийн хугацаанд Египетийг Тутанхамон захирч, Сирийн овгуудыг эзлэн авсан цаг хугацаа байдаг. Түүний үхэл нууцлаг байсан ч үед хүмүүс маш эрт нас бардаг байсан нь нууц биш юм.
Египет судлаачид Тутанхамоны гарал үүслийг тодорхой зааж чадахгүй байдаг ч хоёр хувилбарыг дэвшүүлсэн байдаг:


Фараоны эцгийг Ехнатон, нөгөөг нь Сменхкар байсан байж болзошгүй хэмээжээ. Гэвч залуу хааны ДНК нь хоёр хааны альных ч бүлэгт ойрхон байгаагүйг шинжилгээ харуулжээ. Ийнхүү Египетийн хамгийн алдартай фараоны уг гарвал хэн байсан нь тодорхойгүй. Тутанхамоны жинхэнэ булшийг нээсэн нь археологичдыг цочирдуулав. Гурван мянган жилийн туухт залуу хааны булш гадны халдлагад өртөөгүй байсан юм. Гэтэл Хаадын Хөндий дэх бусад бүх булшнуудыг хулгайчид тонон дээрэмдсэн байсан ч энэ булш хэрхэн үлдсэн нь бас тодорхойгүй. 1922 онд Их Британийн язгууртан Жорж Эдвард Стэнхоуп Молине Герберт,тавдугаар гүн Карнарвон анхны Тутанхамоны булшийг битүүмжилсэн хаалгыг олсон байна.

Дотор нь юу байсан бэ?


Энэ булшнаас олдсон эрдэнэс хэдэн тэрбум доллараар үнэлэгддэг. Тэр үеийн хөлтэй бүхэн Хаадын хөндийд ирсэн мэдээ сонсогдож байв. Энд олон тооны мэхлэгч, тоногч, эртний эд өлөг сонирхогчид цуглаж эхэлжээ. Гэсэн хэдий ч энэ баяр удаан үргэлжилсэнгүй. Бурхан Карнарвонд үхэл бэлэглэж түүнийг авч оджээ. Тэрээр гэнэт нас барав. Карнарвоны үхэл маш хурдан байв. Тэрбээр булшнаас гарч ирснээс хоёр хоногийн дараа маш нууцлаг нөхцөл байдалд нас барав. Үүнээс гадна Британийн язгууртны хүзүүн дээрхи титэм мэт шарх, фараоны мумигийн хүзүүн дээр байгаа сорвитой адил байжээ. Энэ баримтыг Daily Mail-сонины сурвалжлагч Артур Уйэгалл баримтжуулсан байдаг..
Карнарвоны нас барах үед цахилгаан гэнэт тасран харанхуй болов. Магадгүй, түүхэнд хэт олон давхал байдаг ч энэ бол энгийн хэрэг биш байв. Лорд Карнорвоны нохой үдэш нь Хиклерын цайзад үхсэн байна. Карнарвоны үхлийн тухай мэдээ маргааш нь дэлхийгээр цацагдсан.

Дараагийн хохирогчид

Фараоны булшыг ухахад оролцож байсан бүх хүмүүст үхэл ирэв. Археологич Артур Mace, Рентген эмч Сэр Арчибалд Дуглас Рейд, санхүүч Жорж Гоулд, , аялагч, дипломатч хурандаа Одри Герберт... Хэдэн сарын дараа жагсаалт цааш нь үргэлжлэв - Марвин Херберт Карнорвоны хамаатан бас амь үрэгдсэн, Египетийн хатан хааны гэр бүлийн гишүүн хунтайж Али Kaмeл Фахми Беу хэдэн сарын дараа нас барав.(түүний эхнэр буудсан) Египетийн хатан хааны гэр бүлийн гишүүн нь булшийг нээхэд байлцсан байдаг.


Энэ тухай зохиолч Артур Конан Дойл, Хувийн үзэл бодлоо илэрхийлж, Их Эзэн Тутанхамоны булшийг хамгаалагч тахилч нар бий, булшийг хөндөгсдөд хараал хүрсэн хэмээв. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонирхлыг улам ихээр татаж байв. Энэ алдар хүндэт зохиолчын тайлбар хангалттай байсан бөгөөд шинжлэх ухааны нууцлаг хувилбарыг хоёуланг тайлбарлаж болох юм хэмээжээ.
Иймэрхүү нотолгоо бүхий хараалын хүчинд итгэж эхлэв. Дэлхий даяар Египетийн хааны булшийг хөндснөөс хараалд өртсөн хэмээн итгэж Бенито Муссолини, Карнорвон болон Гоулд нараас түүнд авчирсан булшны олдворуудыг шатааж устгах тушаал өгчээ.



Мумигаас болгоомжил

Мэдээжийн хэрэг, өнөөдөр эрдэмтэд хараалын үр дагавраар хүмүүсийг нас барсан уу хэмээн харгалзан үздэг. Гэнэтийн үхлийг тайлбарлах хэд хэдэн шинжлэх ухааны онолууд байдаг. 
Жишээ нь, эртний мумид аюултай нян хөгц хэлбэрээр тогтсон байдаг, өөрөөр хэлбэл маш аюултай бактери хадгалагдсаар байдгийг тодорхой нотлох баримтаар нотлосоор байна. 
Карнорвоны шарх булшинд үүрлэсэн сарьсан багваахайд маажуулсан шархнаас үүдэлтэй байсан гэдгийг Корнеллийн их сургуулийн эрдэмтэн судлаач Ричард Бахман тэмдэглэсэн байна.



Сайхан Уул


Холбоотой мэдээлэл


Фото: "Манхут" хар салхины уршиг
Фото: "Манхут" хар салхины уршиг
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 1 долоо хоног []


munhnaran eej