Зураг & Видео


Songkran day буюу Тайландын цагаан сар

3 сар TIMES.MN

Songkran гэдэг үг нь Санкритаар "Оддын зам" гэсэн үг бөгөөд уг баярыг 1888 он хүртэл Тайландчууд шинэ жил хэмээн тэмдэглэдэг байсан бөгөөд түүнээс хойш 1-р сарын 1-нээр шинэ жилээ тоолж Songkran өдрөө үндэсний баяр болгон тэмдэглэдэг болжээ.




Энэ жил Songkran өдөр нь 4-р сарын 13-наас 15-ний өдрүүдэд тэмдэглэж байгаа юм байна. Уг баяраар Тайландчууд өглөө эрт сүмд очиж мөргөөд лам нарыг хооллож буян үйлддэг, мөн бурхан багшийн хөшөөг усалдаг. /хөшөө рүү цэцэгсийн дэлбээ бүхий ус цацдаг/ Мөн манай золголттой төстэйгөөр настан буурлууд, багш нарынхаа гар дээр ус асгаж угааж өгдөг. Уг зан үйл нь тухайн хүн муу муухай нүгэл хилэнц, гай барьцдыг нь усаар угааж ариулж байгаа билэгдэл ажээ.




Дараа нь тэд гэртээ очин гэр бүлээрээ баяраа тэмдэглэдэг байна. Түүнчлэн уг баяраар усан байлдаан болдог бөгөөд улсаас зарим автозамыг хааж чөлөөлж өгдөг гэнэ. Залуус гудамжинд гарч усаар байлдацгаадаг аж. Бас энэ үеэр Мисс Songkran буюу хамгийн гоё үндэсний хувцас өмссөн бүсгүй шалгаруулдаг юм байна.






Usukhbayar Jamts‎



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.