Нийгэм


НӨАТ: 100 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

4 өдөр, 4 цаг TIMES.MN

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт хамрагдсанаас: 


10 сая төгрөгийн 1 
5 сая төгрөгийн 15
1 сая төгрөгийн 170
200 мянган төгрөгийн 1663
50 мянган төгрөгийн 16920 баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан боллоо.


Супер азтан 2 тодорлоо. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно... гэж заасны дагуу 2 супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 өдөр, 18 цаг []


aztanguudad bayr hurgei