Нийгэм


Уулын аврах ажиллагааны талаар туршлага судалж байна

5 өдөр TIMES.MN

 Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулагдаж буй “Уулын аврах ажиллагааны сургалт, туршлага судлах арга хэмжээ”-нд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан баг оролцож байна.

   Тус арга хэмжээний үеэр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, уулчдын хэрэглэдэг хувцас, багаж хэрэгслийн стандарт, аврагчийн аюулгүй байдлыг яаж хангах, аюулгүй ажиллагааны сургалт, дадлагуудыг хийхэд анхаарах зүйлс зэрэг улс орнуудын туршлагаас судалж, саналаа солилцож байгаа юм. 

 Онцгой байдлын ерөнхий газраас 2018 онд өндөр ууланд аврах ажиллагаа явуулах, аврагчдын ур чадварыг дээшлүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, уулын спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн уулчидтай хамтран ажиллах, уулчдын зөвлөгөөн, сургалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.