Энтертаймент


Марк Цукербергээс танд захидал ирэв үү, тэгвэл...

5 өдөр, 22 цаг TIMES.MN

“Сайн уу, Facebook-ийн дарга Марк Цукерберг байна. 18 өөр хүнд илгээснээр таны тэмдэг цэнхэр өнгөтэй болж, үнэгүй ашиглах эрхтэй болно” хэмээн бичсэн видео бичлэг танд ирсэн үү. Тэгвэл энэхүү зурвас нь тэдэн хүнд илгээвэл аз жаргал ирнэ, эс бөгөөс азгүй зүйл тохиолдоно гэсэн мессежтэй утга нэг аж.


Мөн энэхүү зурвастай хамт ирж буй бичлэг нь “Video of the Internet” хэмээх цахим хуудсанд хоёр долоо хоногийн өмнө нийтлэгдсэн, Цукербергийн бичлэг дээр ам нийлүүлж эвлүүлсэн, дуу оруулга нь хүртэл зөрсөн байгаа. Хэдийгээр Цукерберг “Үнэтэй хувилбар” байж болох тухай ам нээсэн ч түүнийгээ ингэж Messenger-ээр дамжуулан илэрхийлэхгүй. Facebook-тэй холбоотой шинэчлэл хийх тохиолдолд newsroom.fb.com хаяг болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулна. Тиймээс иймэрхүү энгийн зүйлд битгий итгээрэй.


Мөн Цукерберг Facebook-ийн дарга биш гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга гэсэн албан тушаал хашдаг байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 өдөр, 18 цаг []


Иймутгатай дуут шуудан ирж байгаа. Гэхдээ монголчууд өөрсдөө дуу оруулсан байна. Үүнд итгэсэнгүй.