Нийгэм


Орон сууцны үнэ өсчээ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 2-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 2-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.017 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.7%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 2-р сарын үр дүнтэй харьцуулахад 0.88  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,177 гарсан. Энэ нь өмнөх сараас 1.09 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.93 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,924. Суурь үеэс 7.59%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өссөн үзүүлэлт юм.

Орон сууцны үнийн индекс, 2018 оны 2-р сар

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,015

1,177

0,924

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1.75%

17.67%

-7,59%

Өмнөх сартай харьцуулахад

0.21%

1.09%

0,16%

Оны эхэнтэй харьцуулахад

0.46%

1.11%

1.33%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0.88%

2.93%

0.21%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4718 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Тэнхлэг Зууч ХХК, Судалгааны алба



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 1 долоо хоног [122.201.31.151]


өндөр хөгжилтэй орнуудад бол хуучин 100-аар тоологдох настай байшиндаа л амьдардаг тэрийгээ сайн гэдэг юм байналээшдээ, шинэ орон сууцанд манайхаар бол тарчигхан болон түрээсээр амьдрагсад, залуучууд, түр оршин суугчид ордог харагдаад байдгийн


Зочин    5 сар, 1 долоо хоног [122.201.31.151]


шинэ орон сууц нэр нь л шинэ болохоос ард түмнийг шулсан зүйл шүүдээ, наад зах нь здээлийн хүү гэж зээлээсээ өндөр төлбөр төлөх гэрээ хийгээд орлоо гэхэд СӨХ-тэй холбоотой мөнгө гэж дааж давахгүй их мөнгөсар бүр төлнө, талбай гэж нээг их тоо яс юман дээр тэр хэмжээндээ хүрэхгүй ашигтай талбай багатай тэгээд ч ямар материалаар яаж барьсан нь тодорхойгүй бодвол хамгийн бага зардлаар л барьж: байгаа, манайхан л хуучин гээд байгаа болохоос жинхэнэ бүх юм нь зураг төсөл зохион байгуулалт эрүүл ахуй материал гээд бүгд стандартаар хийгдсэн хуучин нь сайн л гэж боддогшдээ, гол нь байнгын засвар үйлчилгээ тордолт өнгө үзэмж гээд бүгдийг хэвийн хадгалж авж явж байх хэрэгтэй