Зураг & Видео


Г.Ундармаа Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг хүлээлгэн өглөө

6 өдөр, 20 цаг TIMES.MN

Итгэлийн танхим ТББ Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг засварлан тохижуулж, өчигдөр хүлээлгэн өгчээ. Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд хүртээмжтэй орчинг бий болгоё төслийг ХНХЯны харьяа Сэргээн Засалт Сургалт Үйлдвэрлэлийн төвтэй хамтран өнгөрсөн оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна.


Энэ талаар жүжигчин Г.Ундармаа "Бид таван жилийн хугацаанд зургаан эмнэлэг, хоёр хүүхдийн төвд тав тухтай эмх цэгцтэй эрүүл орчинг бий болгох зорилгоор засвар тохижилтын ажлыг хийжээ. Нийт 1218 м2 талбайг 388,1 сая (үүнээс уран бүтээлийнхээ орлогоноос 98,9 сая төгрөг бэлнээр )төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Нийт 176 ААН , хувь хүмүүс хандив тусламж үзүүлжээ. "Итгэлийн танхим" ТББ ын ээлжит төсөл өнөөдөр дууслаа. Бидний төслийг дэмжиж Оюу Толгой ХХК / Oyu Tolgoi LLC компани 5000$ хандивлаж, бидэнд том хувь нэмрээ оруулсанд маш их баярласнаа илэрхийлье. Энэ төсөл маань нийт 33 сая төгрөгөөр хийгдлээ. ОТ ХХК 12 сая төгрөг, "Ю" фильм маань12 сая төгрөг бэлэн мөнгөөр хандивлалаа. Хэдүүлээ цөөхүүлэхнээ байж сайхан амьдарна шүү" хэмээв.















Зургийг жүжигчин Ундармаагийн фэйсбүүкээс авав




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 өдөр, 13 цаг []


Undarmaa bysgyid amjilt xysie Eer olon saixan zyiliig xiij byteegeerei


Зочин    6 өдөр [45.117.35.4]


тийм ч их олон сая төгрөгний хөрөнгө оруулалт биш байна. Амаа жаахан баримжаатай байлгаж үнэний багцаатай яримаар байна даа


Зочин    6 өдөр, 5 цаг []


Ундармаа санаачилгатай, сэтгэл сайтай мундаг хүүхэн шүү. Маш их баярлалаа. Улам их амжилт хүсье!