Нийгэм


Удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж байна

6 өдөр, 22 цаг TIMES.MN

ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газраас  хүмүүнлэгийн тусламжийн анги, салбар, цэгийн удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтанд төв, орон нутгийн улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын нийт 40 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм. 

 Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа С.Лхагвасүрэн нар оролцож, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ. 

 Төв, орон нутгийн улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, салбар, цэгийн удирдах бүрэлдэхүүнд нөөцийн бараа, материалын хадгалалт, хамгаалалт, сэлгэн шинэчлэлт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулахаас гадна тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.