Газар дээрээс нь


Хоёр хуваагдсан МҮБХ-ны төлөөлөл мэдээлэл хийлээ

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Монголын Үндэсний Бөхийн Холбоо хоёр тэргүүнтэй болж, тамга, гэрчилгээгээ хүртэл хуурамч, жинхэнэ хэмээн талцах болсон билээ. Тэгвэл өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж буй холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж "МҮБХ-ны Тэргүүнээр Л.Чинбатыг сонгосныг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь ор үндэсгүй худлаа" хэмээн мэдэгдлээ.




Улсын заан Ц.Магалжав "Монгол бөхийн ноён оргилуудын нэг Дархан аварга маань бурхан болоод удаагүй байхад бөхийн холбооныхон хэрүүл тэмцэл хийх болсонд бид харамсаж байна. Бөх хүний уужуу тайван зан гаргаж, тэвчээртэй дуугай байсан ч өчигдөр Л.Чинбат гэгч хүн Монгол телевизийн байранд залуу бөхчүүдийг цуглуулан Бөхийн өргөөг хүчээр эзэлж авах талаар ярилцсан байна. Бөхийн өргөөг шатаасан ч яахав хэмээн ярьсан нь биднийг өнөөдөр яаран мэдээлэл хийхэд хүргэлээ.


Улсын дээд шүүхийн 403-р тогтоолын дагуу гэх Л.Чинбат нарын 2017 оны 5-р сарын 28-ны өдөр хуралдуулсан Цэцдийн зөвлөлийн хурал нь өөрөө хууль бус юм. Тухайн үед албадан хуралдуулахдаа Цэцдийн зөвлөлийн гишүүдийн өмнөөс итгэмжлэл олгох, гарын үсгийг дууриалган зурах, айлган сүрдүүлэх зэрэг янз бүрийн арга хэрэглэн Цэцдийн зөвлөлийн хурлын ирцийг хуурамчаар бүрдүүлснийг тогтоолгохоор манай холбоо шүүхэд хандсан боловч шүүх илт нэг талд шийдвэр гаргасан. Бид ахин Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хандан эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, хэргийн материалд үзлэг хийн, дүрс бичлэгээр 38 хүн хуралд суусныг тогтоож, гарын үсгийг хуурамчаар бүрдүүлснийг шинжээч томилон шалгуулах гэтэл ирцийн бүртгэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хавтаст хэргээс санаатайгаар алга болгож, уг албаны шийдвэр гүйцэтгэгч Байгалмааг хил давуулан явуулсан хууль бус ажиллагаа болсон. 


МҮБХ-ны дүрэм, МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас /хүчин төгөлдөр гээд байгаа 2002 оны Их эеээс сонгогдсон тэргүүлэгчид шүүх баталсан “Ээлжит ба ээлжит бус Их эеийн төлөөлөгч сонгох журам”-ыг зөрчин дутуу бүрэлдэхүүнтэй хууль бус цуглаан зохион байгуулж МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг сонгосон. Ээлжит бус Их эеэс зөвхөн тэргүүнийг сонгох байтал Цэцдийн зөвлөл тэргүүлэгчдийг сонгон МҮБХ-ны тэргүүлэгчид цэцдийн зөвлөлийн эрхэнд халдсан нь бас хууль бус юм. Бид Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан МҮБХ-ны гэрчилгээ, тамга тэмдгийг хууль бусаар давхардуулан олгосон талаар гомдол гаргасан" гэв. 


Дархан аварга Б.Бат-Эрдэний тэргүүлж буй холбооныхоны үзүүлсэн баримт болон мэдэгдэл





Уг хэвлэлийн бага хурлын үеэр Л.Чинбатын тэргүүлж буй холбооны төлөөлөл орж ирэн давхар мэдээлэл хийсэн юм. 


Л.Чинбатын тэргүүлж буй бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн М.Хүдэрбаатар "Та нарын хууль ёсны гээд байгаа тамга, гэрчилгээг харъя. Тамгалаадах харъя. Шүүхээс хурал зохион байгуулж болохгүй гэсэн захирамж гаргасан байхад гуравдугаар сарын 24-нд хурал зохион байгуулсан нь хууль бус. Мөн гуравдугаар сарын 14-нөөс хойш тамга тэмдэг хэрэглэж болохгүй гэсэн шүүхийн захирамж ч байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэр яг одоо миний гарт байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн шийдвэр гээд гурвуулаа байхад яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ. Та бүхэн үнэхээр албан ёсных юм бол бидэнтэй ирээд уулзаад, мэтгэлц гэж албан ёсоор хэлмээр байна" гэв.


 Л.Чинбатын тэргүүлж буй бөхийн холбооныхоны үзүүлсэн баримтууд 








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [27.123.214.124]


gachuurtiin Chin bat hanaj tsadaggui lalar ymaa ..bolichihod yadag sda ve ...mongoliin ungtei oodtei bugdiig ni huu hamaa bizdee..yadag shunaliin dev bolson buzar novsh ve?


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [27.123.214.124]


gachuurtiin Chin bat hanaj tsadaggui lalar ymaa ..bolichihod yadag sda ve ...mongoliin ungtei oodtei bugdiig ni huu hamaa bizdee..yadag shunaliin dev bolson buzar novsh ve?