2018,4-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Эдийн засаг


Монголын эдийн засаг 2018 онд 3.8 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Азийн Хөгжлийн Банкнаас өнөөдөр Блү Скайд АХБ-наас Монгол Улсын 2018, 2019 оны эдийн засгийн төлөвийг танилцууллаа.  


Энэ үеэр тус банкны эдийн засагчид манай улсын нийт өр ДНБ-ий 99 хувьтай тэнцэж байгааг онцоллоо. Энэ дүн өнгөрсөн онд 101 хувь байсан бол ийнхүү 2 хувиар буурчээ. 


АХБ-ны ахлах эдийн засагч Деклан МагийЭдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2017 онд 5 хувьд хүрч өссөн. Энэ өсөлтийн гол хөдөлгүүр нь Оюутолгой төсөл байсан. Энэ онд өсөлт үргэлжилнэ. 2018 оны Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 2017 онтой харьцуулахад бага зэрэг саарч 3.8 хувьтай байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өсөлтийн гол хүчин зүйл. Гэхдээ өсөлтийг сааруулах эрсдэлтэй хүчин зүйл нь нүүрсний экспорт, тэр дундаа тээвэрлэлтэд гарч буй бэрхшээлүүд юм. 2019 оны хувьд эдийн засгийн өсөлт эрчимжиж 4.3 хувь болно гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.


Ашигт малтмалын үнэ өсөх, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхлэх зэрэг нь эерэг нөлөө үзүүлж магадгүй. Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн, мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж 2017 онд инфляцийн түвшин 4.3 хувьтай гарсан. Харин энэ онд нэмэгдэж 8 хувь, 2019 онд 7 хувь болно гэж АХБ таамаглаж байна. Төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 3.9 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ий 6.4 хувь, 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолж байна. Учир нь нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал, тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэхийн сацуу жижиг, дунд үйлдвэрүүдийн татварын ачаалал, тайлагналын шаардлагыг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого хумигдах магадлалтай.” гэв.




АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен Азийн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа.


Тэрбээр "Ази номхон далайн бүс нутагт эдийн засгийн өсөлтөө тэлэх боломжууд байна. Эдийн засгийн өсөлт нь бүс нутгийн хэмжээнд 2017 онд 6.1 байсан, 2018 оны өсөлтийг 6 хувь, 2019 оны өсөлтийг 5.9 хувь байна гэж таамаглалаа. Харин инфляци 2017 онд 2.2 хувь байсан бол 2018 онд 2.9 хувь болно. Шалтгаан нь олон улсын зах зээл дэх таваарын үнийн өсөлт болон хэрэглэгчдийн эрэлт байна. Энэхүү төсөөлөлд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлс нь одоо авч хэрэгжүүлж буй худалдааны хамгаалах арга хэмжээ" гэдгийг онцлов.


Хэвлэлийн хурлын үеэр эдийн засагт учирч болох эрсдэлүүүдийг нэрлэв. Үүнд:

-Банкуудын бүтцийн өөрчлөлтийн явцад тогтворгүй байдал бий болох,

-Махны үнэ өсөх,

-Уул уурхайн эрдэс баялгийн үнэ буурах,

-Өргөтгөсөн санхүүүжилтийн хөтөлбөрийн (ӨСХ) хэрэгжилтийн явцад саад учрах,

-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт саарах зэргийг нэрлэв.


Харин мэдээллийн дараа Америк, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн манай эдийн засагт нөлөөлөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад Эдийн засагч Л.Амар ийнхүү хариулав. Тэрбээр "Бүс нутгийн хувьд болж буй худалдааны дайн нь богино хугацаанд болж өнгөрвөл манай эдийн засагт нөлөө бараг үзүүлэхгүй. Харин хугацааны хувьд цааш урт хугацаанд үргэлжилбэл нөлөөлөх эрсдэлтэй" хэмээлээ. 


Мөн БНХАУ-д гангийн үйлдвэрлэл ямар байхаас коксжих нүүрсний экспорт хамаарна гэдгийг Ахлах эдийн засагч Деклан Магий онцлов. 

 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.