2018,4-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Салбартаа хувьсгал хийсэн 79 жилийн түүхтэй “BARDAHL”

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Салбартаа хувьсгал хийсэн, 79 жилийн түүхтэй АНУ-ын “BARDAHL” брендийн тос тосолгооны материалын давуу тал, тавигдах шаардлага болоод стандартыг танилцуулах сургалт, семинар өнөөдөр Kempinski зочид буудалд боллоо. Энэхүү бренд нь Монгол улсад албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхлээд гурван жил болж байгаа юм.




Монгол Улсын хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалд тохирсон уг брендийн Монгол дахь салбарын захирал П.Болдбаатар “Өнөөдөр бид хэрэглэгч өөрийн машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид зориулагдсан тос, тосолгооны материалыг хэрхэн зөв сонгож авах болон шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг сонгон авах сургалт талаар сургалт зохион байгуулж байна. Манай бүтээгдэхүүний хувьд өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг стандартуудын шаардлагыг тухайн жилд нь тааруулж чанаржуулж байдгаараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс давуу талтай. Ер нь манайд бүх төрлийн хөдөлдөг мотор, машин механизмд зориулагдсан тос тосолгооны материал болон автын нэмэлт бүтээгдэхүүнүүд бий. Автын нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь тос тосолгооны материалын чанарыг улам нэмэгдүүлж, бензин, дизелийн түлш идэлтийг багасгах зориулалт бүхий автын нэмэлт бодисууд юм. “BARDAHL” бүтээгдэхүүнийг ашигласан нөхцөлд таны унаж, эдэлж яваа машин механизмын ашиглалтын хугацаа уртасна гэдэгт баталгаатай байж болно. Үүнийг “BARDAHL” бренд өөрөө баталгаажуулж өгдөг” гэлээ.




Энэхүү бүтээгдэхүүн нь 1939 оноос эхлэн өдгөө дэлхийн бүх улс оронд худалдаалагдаж байгаа аж. “BARDAHL” нь дэлхийд анх удаа Fullerene-ийг тос тосолгооны салбарт оруулж ирсэн бөгөөд Fullerene бөмбөлгүүд маш жижиг шарикууд шиг ажилладаг байна. Мөн бөмбөлөг хэлбэрээ алддаггүй., туйлын тогтвортой хоорондоо хүрэлцэж буй гадаргуунуудын дунд байрлаж, элэгдэл болон үрэлтийг багасгадаг онцлогтой юм.


Тус бүтээгдэхүүн нь Ази Номхон далайн дийлэнх улсад худалдаалагддаг бөгөөд өнөөдрийн сургалтад Ази Номхон далайн салбар хариуцсан сургалтад Ази Номхон далайн ихэнх улс хэрэглэдэг байна.




Ази Номхон далайн бүс хариуцсан менежер Майрин Ёо “Бид хөдөлгүүрийг хамгаалах С60 буюу гурвалсан хамгаалалтыг хамгийн анх ашигласан. Монголын хувьд эдийн засаг, аж үйлдвэр, уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Тиймээс Монголд ирээдүй байна гэж харж байгаа. Бидний хувьд бусад улс орны уул уурхайн салбарт хамтран ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн Монголын уул уурхайн компанид бүтээгдэхүүнээ борлуулах нөөц боломж байна гэж харж байна. Бид мөн байнгын сервис буюу 24/7 гэсэн үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Бид цаг ямагт хэрэглэгчдийнхээ хүсэл, зорилго, санааг сонсож судалгаа хийдэг. Мөн сүүлийн үеийн ололт, технологи хэрхэн өөрчлөгдөж буйг судалж бүтээгдэхүүнээ үргэлж сайжруулдаг” хэмээв.


Хөдөлгүүрийн гурвалсан хамгаалалт:

1. “BARDAHL”-ын тосолгооны хамгаалалтын давхарга буюу фильм

2. Polar томьёо ба найрлага

3. Fullerene-ийн молекулууд юм.


Дашрамд дурдахад “BARDAHL”-н хамт олон хэрэглэгчдэдээ чанарыг амлаж чадна гэдгээ онцолсон юм. Үнэ өртгийн хувьд зах зээлийн дундаж төвшинд худалдаалагддаг байна. Хаяг байршил болоод дэлгэрэнгүй мэдээллийг доор бичлэгээс үзэх боломжтой. Мөн гурвалсан хамгаалалтын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг орууллаа.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.