Спорт


ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Туркийн Анталья хотноо энэ сарын 6-нд “Анталья-Гран при 2018” олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/  ээлжит тэмцээн болж өндөрлөв. Тус тэмцээнд оролцсон манай улсын жүдочид гурван медаль хүртжээ.

 

Тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцсон. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нарын найман жүдоч зодоглов. Тэмцээний 60 кг-д зодоглосон ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 100 кг-д Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртжээ.

 

ОУХМ Л.Отгонбаатар “Рио-2016” олимпийн наадамд -90кг-д өрсөлдсөн. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдааны үеэр гэмтэл авч Рио Де Жанейро хотноо шөрмөс залгах яаралтай хагалгаанд орсноос хойш тэмцээн уралдаанд төдийлөн оролцоогүй өдийг хүрсэн ч “Анталья Гран при”  тэмцээнээс хүрэл медаль хүртэж их спортдоо эргэн ирлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.