2018,4-Р Сар,05


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Н.Баатаржав: Ой найман сартай хүүхэд хүчирхийлж байгаа этгээд хүн мөн үү

7 сар, 1 долоо хоног TIMES.MN

Сүүлийн үед нийгмийг цочроосон хүүхдийн хүчирхийллийн аймшигт хэргүүд гарсаар байна. Хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэж эцэг эхийн төлөөллүүд саяхан талбай дээр жагсаж, 15000 гаруй хүний гарын үсэгтэй шаардах бичгийг төрийн гурван өндөрлөгт өгсөн билээ. Харин энэхүү жагсаалтай зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхдийн хүчирхийллийн эсрэг цаазын ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид дөрвөн сарын өмнө хүргүүлсэн ч хариу ирээгүй талаар мэдээлсэн. Мөн олон нийтээс санал асуулга явуулна хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл цаазын ялыг сэргээх нь зүйтэй юу, эсхүл...


Энэ талаар Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржаваас тодрууллаа.




-Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн. Мөн олон нийтээс санал асуулга явуулна хэмээн мэдэгдээд байгаа. Таны хувьд энэ асуудалд хуульч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?


-Ер нь эрүүгийн хуулийн төсөлд цаазын ялыг сэргээх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ маш хязгаартай, ялангуяа бага насны хүүхдийг хүчиндсэн хүнийг цаазлах ёстой. Олон нийт ч тэгж шаардаж байна. Ерөнхийлөгч энэ талаар их зөв санаачлага гаргалаа. Миний хувьд үүнийг тууштай дэмжиж буй хүний нэг. Ялангуяа 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хүнийг цаазаар авч байх ёстой юм. Тийм хууль байсан. Тийм санал өгсөн, даанч хуульд оруулаагүй.


-Ерөнхийлөгч хаврын чуулган эхлэхээр хуулийн төсөл боловсруулж өргөн барина гэж байна.


-Ерөнхийлөгч өргөн барина л гэж байгаа. Гэхдээ яаж хэлэлцэх нь тодорхой. Ерөнхийлөгч хүчгүйдэж мэднэ.


-Манай улс НҮБ болон Европын холбоонд цаазын ялгүй орон хэмээн нэгдсэн байдаг. Хэрэв цаазын ялыг сэргээвэл эдгээр байгууллагын зүгээс ямар нэг эсэргүүцэлтэй тулгарах болов уу?


-Тэр бол хамаагүй. Цаазаар авах ялыг хүчингүй болгох гол үндэслэл биш. Хатуухан хэлэхэд дэвшил мөн үү гэвэл мөн. Цаазаар авах ялыг эсэргүүцэхийг дэмждэг хэдий ч одоо цаг нь биш байна. Өнөөгийн эрүүгийн нөхцөл байдлыг хар. Олон нийтийн шаардлагыг үз. Тиймээс миний хувьд цаазаар авах ялыг сэргээх нь зөв зүйтэй гэж үзэж байна. Ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдэд. Манай хойд хөрш хоёр жилийн өмнө цаазаар авах хүнийг тайган болгож байсан. Тийм хууль байсан ч хасагдсан.


-Бүх насаар нь хорих нь цаазаар авахаас илүү хүнд шийтгэл гэж Хууль зүйн дэд сайд ярилцлагадаа дурдсан байна лээ. Таны хувьд ямар бодолтой байна?


-Хэдэн хүн бүх насаараа хоригдож байна, хэдий хэмжээний зардал гарч байна. Энэ бол буруу томьёолол.


-Хүний эрхийн асуудал үүн дээр бас яригдаж байгаа?


-Ой найман сартай хүн хүчиндээд байгаа хүн чинь хүн мөн үү, биш үү гэдгийг бодох хэрэгтэй. Үүн дээр хүний эрх гэж юу яриад байгаа. Юу ч ярих хэрэггүй.


-Таны хувьд зөрчлийн хуулийн тал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Сайн хууль болж чадсан уу?


-Зөрчлийн хууль маш муу хууль болсон. Хуучин хуулиасаа дордуулсан. Хулгайч нарын толгойг илсэн, завшсан ийм хууль болсон. Зөрчлийн хууль ийм байгаагаас эрүүгийн хуулийн үйлчилгээ муудаж байна. Зөрчлийн хууль эрүүгийн хууль хоёр салшгүй холбоотой.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 3 долоо хоног []


Ийм аймшгийн хэрэг үйлдсэн шааруудыг цаазлахгүй улсын мөнгө хөрөнгөөр хооллож ундлаад дээр нь хүний эрх гээд сүржигнээд байхуу, новшнуудад зэрэмдэглүүлсэн хүний үрсийг яах вэ


Зочин    6 сар, 3 долоо хоног []


Зээлээ авахын тулд АТМ АТМ картаа ав Бид Английн болон АНУ-ын Юниверсал хакерууд бөгөөд бид BLANK ATM КАРТ card картыг бүтээсэн бөгөөд энэ нь үнэхээр хачирхалтай санагдаж болох боловч энэ нь бодит бөгөөд хууль ёсны бөгөөд Банк, эсвэл сайтуудаас зээл авахаа больсон. Энэ карт нь зээлээс хамаагүй дээр юм. Эдгээр картууд нь 10,000 долларыг эргүүлэн татах боломжтой. ГЭРЭЛ ЗУРГУУДАД ЗОРИУЛСАН Эдгээр картууд нь зөвхөн танд зориулагдсан юм. Бид энэ картанд томоороо амьдарч байгаа бөгөөд энэ карт нь биднийг дэлхийн тэрбумтнуудыг бүтээсэн тул бид танд зориулж бэлэн болгохыг хүсч байна. Энэ карт нь дэлхийн аль ч хэсэгт ажиллах боломжтой дансны дугааргүй байна. Зөвхөн энэ картыг эдлэхийг хүсэхгүй байгаа тул бид зөвхөн энэ картыг өгөх болно. Бид санхүүгийн бүх зовлон зүдгүүрийг өнгөрсөн зүйлийнхээ төлөө хийхэд бэлэн байна. Хэрэв та санхүүгийн асуудлыг шийдэхэд үнэхээр бэлэн боллоо. Дараа нь хайх, хоосон карт авах хүсэлт тавина уу. И-мэйл хаяг: Alexblankatmcards@gmail.com Whatsapp холбоо: +1 (610) 6343682 & +2348103478778


Зочин    7 сар []


ИЙМЭРХҮҮ НӨХДИЙН АРМИ ХЭД БОЛЖ ӨСЧ БАЙГААГ ХЭН МЭДЭЖ БАЙГАА ВЭ. ЭНЭ Л АСУУУДАЛ БАЙНА Таны энэхүү асуудлыг шийдэх ганцхан арга бол цаазын ял байж магадгүй. Ой 8 сартай хүүхэд хүчирхийлж байгаа этгээд хүн мөн үү.


Зочин    7 сар, 1 долоо хоног [119.40.103.34]


СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ НӨХӨР БАЙНА Л ДАА. ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЖ ИХ ЯРИХ ЮМ. ХҮЧИРХИЙЛСЭНИЙГ НЬ ЯАЖ ЦААЗЛАХААС ТААШААЛ АВАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ БҮҮ МЭД. МЭДЭЭЖ ЯМАР НЭГЭН ЭСЭРГҮҮЦСЭН ЗҮЙЛГҮЙ. ГОЛ НЬ ЭНЭ НӨХДҮҮД ЯАГААД ИЙМ БОЛООД БАЙГААГ НЬ СУДЛАХГҮЙГЭЭР ИЙМ БОЛСОНЫГ НЬ ЦААЗАЛСАНААР ЭНЭ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ Л ДЭЭ. ЯМАР ХӨРСӨНД ЯМАР НОГОО УРГАЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ БАЙЖ УРГАСАН НОГООГОО ЦАВЧИХ УУ ЗААЗУУРДАХ УУ СЭЛЭМДЭХ ҮҮ АРГА НЬ СОНИН БИШ. АСУУДЛЫГ УГ СУУРИАР НЬ ШИЙДЭХ НЬ Л СОНИН БАЙНА. ЭНЭ ХҮНИЙ ХУВЬД ЯАХАВ ЭНЭ ЗАЛУУГ ХҮН БИШ ГЭЖ БОДООД ЦААЗЛАХ НЬ 1000% ЗӨВ БАЙЖ МАГАДГҮЙ. ИЙМЭРХҮҮ НӨХДИЙН АРМИ ХЭД БОЛЖ ӨСЧ БАЙГААГ ХЭН МЭДЭЖ БАЙГАА ВЭ. ЭНЭ Л АСУУУДАЛ БАЙНА