Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 9 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 10 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 10 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 4 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 7 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 7 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 7 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 9 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 9 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 9 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 9 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 9 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 10 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 5 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 6 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 7 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 9 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 9 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 10 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 10 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 2 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 2 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 5 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 5 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 5 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 9 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 9 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 9 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 20 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 2 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 2 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 4 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 4 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 4 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 8 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 8 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 9 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 10 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 6 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 2 өдөр

Шинэ сайд нар ажлаа юунаас эхлэв?

Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж, 10 сайд шинээр томилогдсон. Сайд нар өнгөрсөн долоо хоногт албан ёсоор ажилдаа орлоо.  Давхар дээлтэй, туршлагатай сайд нар томилогдсон учраас “танилцах дадлага” гэж байхгүй гэдгийг онцолж буй билээ.

 

Хүний эрхийн төлөө ажиллана

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан анхны албан уулзалтаа ХЭҮК-ын гишүүдтэй хийжээ.   Тэрбээр Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллахаа илэрхийлэв. Цаашид  төрийн бодлогын эцсийн зорилго нь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа байх болно гэдгийг онцолжээ.  Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Боомт хариуцсан сайдын албыг түр хугацаанд хавсран гүйцэтгэхээр болсон билээ.

 

С.Бямбацогт Дарханы зам дээр очив

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн амралтын өдрүүдэд Дарханы замын ажилтай танилцжээ. Энэ үеэр тэрбээр “Бэрхшээлтэй асуудал нь цементний нийлүүлэлт. Автозамын ажилд өдөрт 1000 тонн цемент хэрэглэж байна. Гэтэл өдөрт 300-400 тонн цемент нийлүүлэгдэж байгаа нь замын ажил хоцрох эрсдэлд хүргэж болзошгүй. Үүнд онцгойлон анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, 2022 ондоо багтаан хөдөлгөөн нээхийн тулд бүх шатандаа хичээн ажиллана” гэжээ.   Мөн салбарын сайд хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч ажиллах, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниуд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, шуурхай ажиллах, гэрээгээр биелүүлэх үүргээ цаг хугацаанд нь биелүүлж, замын чанарт онцгойлон анхаарахыг үүрэг болгов.

 

Салбарынхаа төлөөлөл 900 гаруй хүнтэй уулзаж, амжив

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал  “Монгол шуудан” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК-иудын ажилтан албан хаагчидтай уулзжээ. 

Уулзалтад дээрх байгууллагуудын 300 орчим удирдах болон бусад албан хаагчид биечлэн оролцсон бол хөдөө орон нутагт ажил үүргээ гүйцэтгэж буй 600 орчим мэргэжилтнүүд цахимаар мэдээлэл солилцсон байна. Энэ үеэр Н.Учрал сайд “Харилцаа холбооны салбарын бодлого бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэвч төрийн тодорхой бодлого дутагдсанаас үүдэн энэ салбарт засах, сайжруулах шаардлагатай нөхцөл байдал зохих төвшинд үүссэн. Асуудал тухай бүрв анхаарч ажиллахад мэргэжилтэн нэг бүрийн дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцолсон байна.

 

Д.Сарангэрэлийн ажиллах зарчим

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл анхны шуурхай хурлаа зарлан удирдлагын багт өөрийн байр суурь, ажиллах зарчмаа танилцуулан тодорхой үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэдэг бол хүний төлөөх үйлс юм. Тиймээс энд ажиллаж буй төрийн албан хаагч өөрөө итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй байх учиртай. Энэ хандлагыг бий болгоход удирдлага, багийн дэмжлэг, уур амьсгал хамтын ажиллагаа чухал. Би хувь хүний болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй. Харин хууль журам зөрчих, алдаа гаргах, ажлаа хийдүүлэх асуудал гарвал хариуцлага тооцож таарна. Бусдаар бол төрийн алба тогтвортой байх ёстой. Багаараа үр дүнтэй ажиллаж тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

Түгжрэлд хугацаа хэрэгтэй

Түгжрэлийн үе ид эхэлж буй цаг үед Ж.Сүхбаатар хот хариуцсан сайдаар томилогдоод буй. Өнгөрсөн өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оруулах зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх маргаан нэлээд өрнөсөн. Хязгаарлалттай өдрүүдэд түгжрэл 16 хувиар буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн.  Мөн  иргэдийн зүгээс тэгш, сондгойгоор үргэлжлүүлэх явуулах саналыг 1111 төвд олноор ирүүлсэн байна. Тэгвэл уг асуудлаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Иймд ядаж есдүгээр сарын 10-ныг хүртэл хязгаарлалтгүй явуулж байж, шилжилт хөдөлгөөн суларсны дараа бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Мэргэжилтнүүдэд хугацаа хэрэгтэй" гэсэн байр сууриа илэрхийлээд байна.

 

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдтэй уулзжээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарлаж, улс даяар хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун анхны уулзалтаа Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, Ч.Даваабаяр Б.Даваадалай нартай хийжээ. Ерөнхийлөгчийн зүгээс хүнсний хувьсгал хийхэд нэн тэргүүнд малыг эрүүлжүүлэх шаардлагатай тул мал эрүүлжүүлэх бодлогын зөвлөл, ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлтэй байгаа талаар Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэхтэй санал солилцсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл