2018,4-Р Сар,04


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


ХААН банк 174 шүүгчид нэг хувийн хүүтэй орон сууцны зээл олгожээ

2 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсайхан, хуульч, эрхзүйч н.Энхтүвшин, сэтгүүлч М.Наранбаатар нар Шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.


МҮОНРТ-ийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар "Хаан банкнаас Монгол Улсын дээд шүүхэд явуулсан бичиг байна. Энэ бичигт “Хаан банк шүүхийн бүх шатны ажилчдад, уян хатан нөхцөлөөр цалингийн зээл олгох, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд 174 ажилчны нэг хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна гэх утга бүхий зүйл бичээд сүүлд нь Хаан банктай холбоотой нэгэн маргааныг шударгаар шийдэж өгөхийг хүссэн байх юм. Бид Шүүхийн сайтаас шүүж үзэхэд 2013-2014 оны хооронд ганцхан жилийн хугацаанд Хаан банктай холбоотой 34 хэрэг шүүхээр шийдэгдсэн байхад 100 хувь Хаан банкны талд шийдвэр гарсан байна. Хаан банк Монголын банк биш. Монголын шүүх дээдсийн, албан тушаалтны, мөнгө төгрөгтэй хүний талд үйлчилдэг юм байх гэж бодож явтал эндүүрчээ. Монголын шүүх гадны гар хөл болсон байна.




Хаан банкны үндсэн хувьцааны 41,3 хувийг Японы “Савадо холдинг” гэж компанийн эзэн Савадо эзэмшдэг, Хонконгийн "Эй Жи эс интернэйшнл" компани 13,1 хувийг, Таванбогд компани 22,91 хувийг, Олон улсын санхүүгийн корпораци 9,32 хувийг эзэмшдэг. Баатарсайхан захиралын гэр бүлийн хүн Хулан 13,32 хувийг эзэмшдэг.




Монголын харилцаа холбоог гадныхан хянаж, албан тушаалтнууд, дарга цэргүүд нь гадныхны хяналтад үйл ажиллагаа явуулж байна. Гадаадын 98,85 хувийн эзэмшилтэй Мобикомын эзэмшдэг “Мобиком Нэтворк” компани Монголын интернетийн хэрэглээг бүхэлд нь хянаж байна. Тодруулбал, 63.9 хувийг Голланд улсад бүртгэлтэй Япон улсын “Кай-Ди Ди-Ай Оворсийз Холдинг Би Ви” компани, Голланд улсад бүртгэлтэй Япон улсын STGM компани 34.9 хувийг эзэмшдэг. Ердөө 1,15 хувийг нь манай монгол эзэмшилтэй “Ньюком” компани эзэмшиж байна. Нэг жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй гээд харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхийн дагуу “Мобиком Нэтворк” компанийн эрхийг цуцалсан байна.




Гуравдугаарт, Монгол Улсын Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн жил гаруйн хугацаанд 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг өөрийнхөө компани руу шилжүүлсэн байна. Өнгөрсөн жилүүдэд олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно, хүүхдийн мөнгө олгохгүй, 28 тэрбум төгрөг дутаад байна. Бүрэн гүйцэт олгох боломж байхгүй гэж байсан Сангийн сайд өөрийнхөө хувийн компанид 36 тэрбумыг олгочхоод сууж байна” гэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


ATG ajlaa hii haan bank aivilga ugch jiriin mongolchuudiig mujdug yum bn,nuguu hunii erhiin olon baiguullaga haachsan be chatsganuuda


Нэр үгүй    2 долоо хоног, 1 өдөр []


1% гэдэг чинь жилийн 12% болно шүү дээ. Гэтэл өмнө нь 8% зээл өгч байгаад зогссон. Одоо түүнийгээ өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол жилийн 12%-н хүүнд иргэд чирэгдэнэ шүү


Зочин    2 долоо хоног, 3 өдөр []


Авилгал байна. Авсан, өгснийг нь гадаад дотоод гэлтгүй дуудан шалган шүүж зохих шийтгэлийг оноох хэрэгтэй


Зочин    2 долоо хоног, 4 өдөр []


ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ҮХЭР ӨШӨӨТӨЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ ШҮҮХИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ИЙМ ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД БИД ХАХУУЛЬ АВДАГГҮЙ ГЭЖ ЖИРИЙН ХҮНИЙГ ДАРАМТЛАХ ДАА ИЧИХГҮЙ Л БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА ЁСТОЙ НӨГӨӨ ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААГСАД ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ХҮМҮҮС МӨН БАЙГАА БИЗ БҮР УЛАЙМ ЦАЙМ ЮМ БОЛЖЭЭ ХААН БАНК ШҮҮГЧДЭЭС АЙХ ЮМГҮЙ БОЛЖ


Зочин    2 долоо хоног, 4 өдөр []


зөв асуудал босгож тавьжээ.өмхий луйварчид хахаж үхээсэй


Зочин    2 долоо хоног, 4 өдөр []


Наранбаатар шүүгчидээс цусан өшөө авч байгаа юм уу ххэ


Зочин    2 долоо хоног, 4 өдөр []


Наранбаатар шүүгчидээс цусан өшөө авч байгаа юм уу ххэ


Зочин    2 долоо хоног, 4 өдөр []


Шүүхийн тамгын газар байхад ерөнхий зөвлөлөөр яадаг юм бэ,Татан буулгах хэрэгтэй,Лүндэнпоржийг багийг тараах хэрэгтэй,Төсөв барсан хэсэг бүлэг этгээдүүд