2018,4-Р Сар,03


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Ц.Дуламсүрэн: Бурхантай хөшөөний урд зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураана

7 сар, 2 долоо хоног TIMES.MN

Өнөөдөр БОАЖЯ, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, мэргэжилтэн Д.Дэлгэрцэцэг нар оролцов.


Тэд Зайсангийн зүүн энгэрийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн үеэл зөвшөөрөлгүйгээр ухсан, бурхантай хөшөөний урд зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураахаар болсонтой холбоотой зарим нэг мэдээллийг өгсөн юм.




 Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн “БОАЖЯ-ы сайдын гуравдугаар сарын 29-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тогтоол” гарсан бөгөөд одоогийн байдлаар Зайсангийн аманд нийт 2170 гэрчилгээ олгогдсон байна. Эдгээр гэрчилгээ эзэмшигч аж ахуй нэгжүүд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна уу гэдгийг бид эхнээс нь нягтлан шалгаж байна. Мэдээж бүгдийг нь шалгахад цаг хугацаа хэрэгтэй. Эхний байдлаар газрын төлбөр хийгээгүй 28 газрыг дөрөвдүгээр сарын 15-наас хойш 90 хоногийн дотор газраа чөлөөлөх тушаал хүргүүлсэн. Хязгаарлалтын бүст ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар тухайн газрыг эзэмших тохиолдол цөөнгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд иргэн О.Одсүрэн ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр Богдхан уулын дархан цаазат газрын зүүн энгэрт газар шорооны ажил хийсэн.




Тухайн хүнийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн төрөл гэдгийг хүмүүс мэднэ. Улсын байцаагч удаа дараа үйл ажиллагаагаа зогсоохыг сануулж, эсэргүүцсэн боловч шаардлагыг хүлээн аваагүй. Зөрчлийн тухай хуулийн дагуу прокурорын дүгнэлт гарч шаардлага хүргүүлсэн хэдий ч энэ долоо хоногт шөнийн цагаар дахиад л ухаж эхэлсэн. Энэ нөхцөлд хяналт тавихаар цагдаа нарыг дууддаг ч ирдэггүй, ирсэн ч тухайн хүмүүст арга хэмжээ тооцож чаддаггүй. Харин энэ удаа сайдын тушаал гарсан нь том дэвшил боллоо. Тиймээс бид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох болно.




Мөн Зайсангийн аманд иргэн Б.Дайчинхүү эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, тухайн газрын унаган төрх байдал алдагдахад хүрсэн нөхцөл байдал үүсгэсэн учраас түүний Бурхан багшийн цэцэглэгт хүрээлэнгийн зүүн хойд талд барьсан 3 давхар төмөр карказыг буулгахаар боллоо. Энэ бол урд өмнө нь хийгдэж байгаагүй ажил юм. Мөн иймэрхүү ажилд тэндер зарлахад хийх албан байгууллага тун цөөхөн байдаг. Хэл ам ихтэй гэдэг шалтгаанаар татгалздаг. Мөн Туулын бургасыг унагаж, барилга барьж буй байгууллага нь мөн л хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа юм” хэмээлээ.


Харин Ойн цэвэрлэгээ нэрээр хуурай мод унагааж, тээвэрлэж байна гэх асуултад тийм зүйл огт байхгүй. Цагдаа, МХЕГ, БОАЖЯ болон Богд уулын хамгаалалтын алба гэсэн хамтарсан баг шалгалт хийж, хяналтан дороо явуулж буй юм. Шалгарсан гурван байгууллагаас бусад логотой автомашин нэвтэрвэл тэр дор нь шалгаж, тогтоож ажилласан гэв. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


yostoi zeb bugdiig nuraah heregtei


Зочин    7 сар, 2 долоо хоног []


axaxa busad ni dandaa AMH-iin tomchuudiin hamaatanguud baisan sh dee.tedniig yaj ch chadahgui yum daa.


Зочин    7 сар, 2 долоо хоног []


shalgaad l bdg yr dun ogt alga


Зочин    7 сар, 2 долоо хоног []


Монгол ганц зайсан биш дархан цаазат газраа дархан цаазат биш болгож байгаад л ухаж баялгаа гадныхантай идэж ууцгаадаг хумуус монголоос еер байдаг болов уу хойч иоээдуйдээ хайрлах евлуулэх ес заншилгуй болж байна


Зочин    7 сар, 2 долоо хоног []


Монгол ганц зайсан биш дархан цаазат газраа дархан цаазат биш болгож байгаад л ухаж баялгаа гадныхантай идэж ууцгаадаг хумуус монголоос еер байдаг болов уу хойч иоээдуйдээ хайрлах евлуулэх ес заншилгуй болж байна