Аналитик


БНСУ-ын Визний мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар Монгол компани сонгоё

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

БНСУ-ын ЭСЯ-аас “БНСУ-ын Визний мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага” сонгон шалгаруулалтыг 2018.02.14-өөс 02.27-ыг хүртэлх хугацаанд зарлаад байсан юм. Мөн үүний дараахан сонгон шалгаруулалт үргэлжилж, 3 сарын 5-н хүртэл сунгасан байна. Гэвч өнөөг хүртэл сонгон шалгаруулалтаа хийгээгүй байгаа ажээ.


Сонгон шалгаруулах хугацаа өнгөрсөн хэдий ч олон компани аж ахуй нэгжүүд оролцох хүсэлтээ илэрхийлж материалаа хүргүүлсэн тул нэг бүрчлэн шалгах ажил удааширч цаг их шаардаж байгаагаас хамаарч байгаа бололтой. Одоогийн байдлаар тус шалгаруулалтанд нийт 113 байгууллага оролцох хүсэлтээ өгсөн мэдээ байна.




Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байдлаас болж БНСУ-ыг зорих иргэдийн тоо өсөн нэмэгдэж Виз мэдүүлгийн төвүүдийн тоог нэмэгдүүлж үйлчилгээний чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Мөн Визний материал хүлээж авах үйлчилгээг үзүүлдэг төвүүдийн цаад эзэд Солонгос иргэд байдаг бөгөөд энэ үйлчилгээгээр дамжуулан хураамж авах нэрийдлээр бизнес хийж гаршиж байгаа бололтой.


Энэ талаар иргэд дараах байр суурьтай байна.


Сүхбаатар дүүргийн иргэн Х.Б “Би өнгөрсөн жил нөхөртэйгээ Солонгос явахаар визний материал бүрдүүлсэн юм. Тэгсэн манайх Солонгос эзэнтэй, өргөдөл, материалыг маш сайн хийж үйлчилнэ. Найдвартай санаа зоволтгүй гээд л нэлээд өндөр өртөгөөр визний материалаа бүрдүүлээд өгсөн. Виз маань гараагүй. Өдөрт хэчнээн мянган хүн Солонгос улсруу виз мэдүүлж байгаа бол, тэдгээрийн ихэнх нь Солонгос эзэнтэй сайн гэж бодоод л өгч байгаа. Харин тэд монголчуудын итгэлээр наадаж байна. Энэ олон виз мэдүүлдэг газруудыг цэгцлэх цаг нь болсон байх. Манайхаас хяналт тавьдаг юм байдаг юм уу” хэмээсэн юм.


Уг нь БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заажээ.


Үүнд:

1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах

2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх

3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах


- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна. (2014 оны 5-р сараас 9000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.)

- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна гэж заасан байдаг байна.




Харин тэдгээр визний үйлчилгээ эрхлэн явуулдаг байгууллагууд амандаа хэлсэн үнээ хэлж, иргэдээс мөнгө угаах л зорилготой байдаг бололтой.


БНСУ-ын ЭСЯ-ны зүгээс визтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээндээ анхаарч сайжруулж байгаа нь сайшаалтай хэдий ч БНСУ-ын иргэд Монгол Улсад Визний үйлчилгээ эрхлэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь зохимжгүй юм. Бусад улс руу визний үйлчилгээ эрхэлдэг олон Монгол иргэд, Монгол байгууллага байдаг талаар иргэд ам сайтай ярьж байсанг онцлох нь зүйтэй болов уу.


Солонгос иргэдэд энэ үйл ажиллагааг эрхлэхээс илүүтэй ашиг орлого олох бизнесийн өргөн сонголт Манай Улсад байгаа гэдгийг бас бодолцон үзэж, сонгон шалгаруулалтаа хийвэл аль аль талдаа хэрэгтэй баймаар...



Холбоотой мэдээлэл


10 ЦАГ...
10 ЦАГ...
1 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Mash zov. Solongos huniig sanhuujuuleed suuj bn gej yu bsiin. Manaihan oorsnoo hiij chadna shdee


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Mash zov. Solongos huniig sanhuujuuleed suuj bn gej yu bsiin. Manaihan oorsnoo hiij chadna shdee


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Тийм шүү манай Улсад энэ ажлыг нэр төртэй гүйцэтгэх чадвартай олон компани байгаа


Зочин    5 сар, 3 долоо хоног []


zob asuudal hondjee