Зураг & Видео


Таныг туранхай харагдуулах хувцаслалт

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Шөвгөр хоншоортой намхан болон өсгийтэй гутал нь хөлний хэлбэрийг засч, биеийн ерөнхий пропорцыг тэнцвэржүүлж өгдөг. Түүнчлэн даашинз, урт болон богино банзал, нарийхан болон өргөндүү өмд зэрэг дээр бүгдэн дээр нь зохино.


Шулуун загварын жийнс

Шулуун загварын жийнс нь тарган хүнийг туранхай, хэт туранхай хүнийг хэвийн харагдуулдаг давуу талтай. Түүнчлэн ажил хэрэгч, болон чөлөөт загварын хувцаслалт дээр төгс зохицно.



Жийнсэн өмдөн дээр хүрэм өмсөх

Энэ нь туранхай гэхээсээ илүүтэй залуу, загварлаг харагдуулдаг юм. Хэрвээ та наснаасаа залуу, дэгжин басхүү байгаагаасаа туранхай харагдахыг хүсвэл энэ зарчмыг баримтлаарай.



Гутлынхаа өнгийг ижилсүүлэх

Гутал болон даашинз, цамцны өнгө хоорондоо ижилхэн байвал илүү өндөр, гуалиг харагддаг.



Энгэрээ задгайлах

Битүү цамц өмссөн хүний хажууд цээжин хэсгээ бага зэрэг ил гаргасан, гурвалжин захтай цамц өмссөн хүн хамаагүй цэмцгэр, туранхай харагддагийг та мэднэ биз дээ? Тиймээс энэ дүрмийг ч гэсэн баримтлаарай.



Өмд, цамцны өнгө ижилхэн байх

Ингэснээр байгаа хэмжээнээсээ илүү туранхай, өндөр, бас цэвэрхэн харагдана. Ер нь нэг дор 4-өөс илүү өнгө оролцуулсан хувцас өмсөөд хэрэггүй шүү.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног [103.242.46.50]


Дандаа туранхай хүмүүсийн зураг тавьчихаад таныг туранхай харагдуулах хувцаслалт гээд байх юм. Тарган хүмүүст энэ хувцасаа өмсгөөд туранхай харагдаж байгаа эсэхийг нь харуулах байж дээ