Монголын бүжгийн хөгжлийг хувьсалд оруулах “Шинэ үе”

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

 Нийслэлийн 93-р сургуулиас оролцож буй Хувийн дугаар 409 дугаартай “Шинэ үе” хамтлаг Perfect dance шоуны финалын шатанд шалгарч чаджээ.




Тус сургуулийн бүжгийн клуб нь нийт 200 гаруй хүүхэдтэй бөгөөд тэдгээр хүүхдүүдээс 26 хүүхэд буюу 2-5-р ангийн хүүхдүүдээс бүрдсэн “Шинэ үе” хамтлагийг бий болгон тус шоунд оролцохоор сэтгэл зүрхээрээ нэгджээ. Хэдий насаар жаахан ч тус хамтлагийн гишүүд нэг хүн шиг байж бүхий л зүйл дээр хамтдаа эвтэй байж чаддаг гэнэ. Мөн ядрах, зовох гээд бэрхшээлийг даван туулдаг болсон мундаг шавь нараараа бахархаж байна хэмээн дасгалжуулагч, бүжгийн багш М.Наранзул онцолсон юм.




Тэд нэгдүгээр шатандаа бяцхан туулайн бүжингүүд зальт чоныг хэрхэн дарж буй зохиомжит бүжгээрээ шүүгч нарын хайрыг татаад амжсан. Нэг зүйлийг онцлоход тэд бүжгийн бүх л төрлөөр бүжиглэж чаддаг бөгөөд үүнийгээ ч тэмцээний гуравдугаар шатандаа харуулаад авсан. 26 хүүхдийн хувцас, хэрэглэл, бэлтгэлийг базаахад мэдээж хүндрэл их. Гэхдээ тэдний ар талд эцэг эх болон сургуулийн захиргаа нь бат зогсож чаддаг гэнэ.


Мөн хоёр дасгалжуулагч багш нь хүүхдүүдийнхээ хувцас, бүжгийн найруулгад өөрсдөө биечлэн анхаардаг гэдгийг хамтлагийн бяцхан гишүүд хэлсэн юм. Бяцхан авъяаслаг хүүхдүүддээ урлагийн их замналд нь өндрөөс өндөр амжилт хүсье.


Та бүхэн дараах хуудсаар орж Шинэ үе хамтлагт саналаа өгөөрэй.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 4 долоо хоног []


Мундаг


Зочин    1 сар, 4 долоо хоног []


Ta nariig demjij bga shu ta vneheer mundag shu mergejliin hvmvvstei en zeretsej chadaj bna gedeg hudulmirlusun bnaa mindag shu dahin dahin amjilt hvsie


Зочин    1 сар, 4 долоо хоног []


Amjilt


Зочин    1 сар, 4 долоо хоног []


Amjilt huuhduudee mundag shy


Зочин    1 сар, 4 долоо хоног []


Uneheer mundag huuhduud shuu amjilt