Нийгэм


Ноён уулыг ухвал тэмцэхэд бэлэн гэв

4 жил, 3 сар TIMES.MN

Гамшгийн эсрэг төв, “Гал үндэстэн” холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл хамтран Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-аар хэлэлцэж  буйтай холбогдуулан  Ноён уулаа ухуулахгүй хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэд  “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд хандсан юм. Энэ үеэр “Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн Я.Хундаганай “Сентерра Гоулд” компанид Ноён уулын Гацууртын ордыг ашиглуулахгүй байх, тодруубал олборлолт хийх талбайд цэвэр усны хагалбар, мөнх цэвдэг бүхий бүс нутаг, Монголын түүхийн өв, соёл хадгалагдсан үэрэг  арван шалтгааныг дурдаад, хамгийн гол нь нутгийн иргэд 100 хувь эсэргүүцэж байгааг онцоллоо.

“Гамшгийн эсрэг төв”-ийн  хувьд  түүхийн дурсгал, монголчуудын төдийгүй дэлхийн соёлын өв болох Хүннүгийн булш бунхныг хэвээр авч үлдэх зорилготой, түүнээс өөр ямар нэгэн сонирхол байхгүй гэв. Хэвлэлийн хурлыг зорьж ирсэн орон нутгийн иргэдийн төлөөлөл  онгон дагшин байгаль, түүхийн дурсгалт Ноён уулаа бүрэн бүтэн авч үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Эх нутгаа гэсэн иргэдийнхээ дуу хоолойг Монголын төр сонсоно гэдэгт итгэлтэй байгаагаа тэд дуулгаад нөхцөл байдал эсрэгээр эргэвэл тэмцэхэд бэлэн гэдгээ энэхүү хэвлэлийн хурлаар дуулгаж байна гэв. 

polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.