ХААИС-ийн багш нар биеийн гадна орчинд үр тогтоож, өсгөвөрлөсөн анхны ихэр хургаа хүлээн авлаа

6 сар TIMES.MN

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш нар биеийн гадна орчинд үр тогтоож, өсгөвөрлөсөн хөврөлийн гаралтай махны чиглэлийн суффолк үүлдрийн нэгдүгээр үеийн эрлийз анхны ихэр хургаа энэ сарын 27-нд буюу өчигдөр өглөө хүлээн авчээ.




Уг судалгааны ажлыг Японы ЖАЙКА байгууллагын “МАА, мал эмнэлгийн боловсролыг дэмжих” төслийн санхүүжилтээр 2016 онд байгуулагдсан Нөхөн үржихүйн биотехнологийн лабораторид дэд профессор С.Ганбат, Японы Хоккайдагийн их сургуулийн профессор Масаши Нагона нарын удирдлагаар тус сургуулийн багш, докторант П.Эрдэнэтогтох хийж гүйцэтгэсэн байна.




Ийнхүү биеийн гадна орчинд үр тогтоох, хөврөл өсгөвөрлөх боломжтой болсноор гадаадаас өндөр үнээр арвин ашиг шимт мал ба хөврөл импортоор худалдан авах хэрэгцээг бууруулах, арвин ашиг шимт болон нутгийн шилмэл омгийн хээлтэгчийн гаралтай хөврөлийн сан бүрдүүлэх, ховордсон зэрлэг амьтдын генийн санг хамгаалах, зарим төрлийн малын хөврөлийг экспортлох зэрэг боломж бүрдэх юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.