Сая гаруй хүүхдийн амийг аварсан Монгол бүсгүй

6 сар TIMES.MN

Раднаабазарын Жаргалмаа гэх энэ бүсгүй 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн Анагаахын их сургуулийг төгссөн бөгөөд түүнээ хойш Афганистанд ажиллаж байгаа аж.  Тэрээр Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэн юм. Р.Жаргалмаа нь хүүхдийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх, орон нутгийн хүн амыг ундны цэвэр усаар хангах теслуудийг хэрэгжуулж, эдгээр орны хуухэд, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг хөдөлмөрч бүсгүй.


Бангладеш нь Ази тивийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын 63% нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. 2015 оны байдлаар 168 сая хүн амтай гэж тоологджээ. Р.Жаргалмаа бүсгүй өмнө нь Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа сая гаруй хүүхдийг вакцинд хамруулж амийг нь аварсан байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 2 долоо хоног []


Сайн