Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 11 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 12 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 12 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 6 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 9 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 9 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 9 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 11 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 11 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 11 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 11 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 11 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 12 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 7 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 7 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 9 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 11 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 11 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 12 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 12 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 4 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 4 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 7 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 7 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 7 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 11 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 11 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 11 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 22 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 4 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 4 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 5 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 6 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 6 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 10 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 10 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 11 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 12 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр, 1 цаг
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 8 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

Боловсролын салбарын дутууг хөвгүүд дүүргэнэ

Бага насны ихэнх хүүхэд “Би том болоод ангийн багш шигээ багш болно” хэмээн ярьдаг. Гэхдээ дийлэнхдээ охид л ийм мөрөөдөл тээдэг. Учир нь сургуулийн орчинд болоод эргэн тойрон дахь багш мэргэжилтэй хүмүүс нь эмэгтэйчүүд байх нь түгээмэл. Ийм хүрээлэл дунд хүмүүжсэн хүүхдүүд мэргэжлийг хүйстэй хамааруулан ойлгодог хэвшмэл ойлголттой иргэн болон төлөвшдөг. Багшийг эмэгтэйгээр, цагдааг эрэгтэйгээр л төсөөлж өссөн хүүхдүүд мэргэжил сонгохдоо ч охид  балетчин, хөвгүүд программист  болох нь хамгийн оновчтой сонголт хэмээн үзэх нь бий. Үүнээс үүдэн ямар нэгэн салбарыг эрэгтэйчүүдийнх, эмэгтэйчүүдийнх хэмээн өмчилж, улмаар энэ нь цалингийн зөрүү үүсэх, тухайн мэргэжлийн хүйсийн тэнцвэрт байдал алдагдах гэсэн олон асуудлын үндэс суурь болдог байна. Тиймээс “Зууны мэдээ сонин” энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа багш нарын хүйсийн харилцаа нийгмийн хэвшмэл ойлголтод хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг хөндлөө.

 

ЕБС-ИЙН БАГШ НАРЫН 20 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ

 

Манай улсын ерөнхий боловсролын сургуульд 35110 багш ажиллаж байна. Үүний 28 мянга гаруй нь эмэгтэй, 6500 орчим нь эрэгтэй  байна. Тодруулбал, ЕБС-ийн багш нарын 82 хувь нь эмэгтэй, 18 хувь нь эрэгтэй байна. Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны тоон мэдээллийг илүү нарийвчлан шүүж үзвэл цэцэрлэгт 8824 багш ажилладагаас 96 хувь нь эмэгтэй, үлдсэн дөрвөн хувь нь эрэгтэй багш байна. Харин бага ангийн багш нарын 97 хувь нь эмэгтэй, гурван хувь нь эрэгтэй байгаа нь манай улсын боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдал ямар их алдагдсан болохыг илтгэж байна. Энэ хүйсийн тэнцвэргүй байдлын сөрөг нөлөөллийн талаар бид боловсролын салбар дахь жендэрийн чиглэлээр мэргэшсэн судлаачдаас тодруулсан юм.

МУБИС-ийн НХУС-ийн багш, дэд профессор С.Түмэндэлгэр “Манай улс социалист төрийн үеийн сурган хүмүүжүүлэх үйлд төрөлхөөс авьяастай охид, эмэгтэйчүүдийг татан оролцуулах зорилт тавьж ажилласан нь эрэгтэй давамгай байсан багш нарын бүрэлдэхүүнийг аажмаар эмэгтэйчүүд болгон хувиргасан. Гэтэл охид, хөвгүүд сэтгэц танин мэдэхүйн болон нийгэмшсэн сэтгэл хөдлөлийн ялгааг харгалзсан сургалт, хүмүүжлийн үйл хэрэгт эрэгтэй, эмэгтэй багш нарын тэнцвэртэй оролцоо чухал үүрэгтэй юм. Бидний судалгаагаар хөвгүүд эрэгтэй багш нарт илүү эерэг хандлагатай болох нь ажиглагдсан. Иймд эрэгтэй багш нар үгүйлэгдэж бна. Харамсалтай нь өрх гэр бүлээ тэжээнэ гэсэн хэвшмэл үзэл нь эрэгтэй хүнийг цалин багатайгаас улбаалаад багш болох, энэ мэргэжлээр тогтвортой ажиллахад саад болсоор байна. Хэвшмэл ойлголт нь түүхэн урт хугацааны явцад байсаар ирсэн тул хүний нийгэмшилтэд онцгой үүрэг бүхий институтуудын цогц нөлөөллийн үр дүнд өөрчлөгдөнө. Гэхдээ одоогийн олон нийтийн хандлага 20 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад нэлээд өөрчлөгдсөн” гэж ярилаа.

Харин МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, докторант Н.Үүрийнтуяа ”Боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн тэгш бус байдал нь хэвшмэл ойлголтыг хадгалах нэг үндэс болдог. Тухайлбал, жендэрийн нийгэмшилтийн онолоор тухайн хүүхэд юу харж, хэнийг сонсож, ямар орчинд өсөх нь жендэрийн талаарх ойлголт төлөвшихөд хамгийн ихээр нөлөөлдөг. Жишээлбэл, зургаан настай хүүхэд сургуульд элсээд 12 жилийн турш бүх хичээлээ эмэгтэй багшаар заалгавал багш мэргэжил нь зөвхөн эмэгтэйчүүдийн сонголт гэсэн хэвшмэл ойлголт бий болгодог.. Сургуулийн орчин дахь хүйсийн тэнцвэргүй байдал нь залуучуудын мэргэжил сонголтод ихээхэн нөлөөлдөг. Хүний нийгмийн талаарх ойлголт, хандлагын ихэнх нь бага насанд төлөвшдөг. Гэтэл бага насны хүүхдийн төлөвшилтөд  эрэгтэй багш нарын нөлөөлөл дутагдаж байна. Тиймээс боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт юм” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Боловсролын салбарт нийт 50 мянга орчим багш ажилладаг. Тэдгээрээс 541 нь зөвлөх зэрэгтэй. Тэдний 89 хувь нь эмэгтэй, ердөө 11 хувь нь эрэгтэй байна. Тодруулбал, манай улсад ЕБС-д 442 эмэгтэй, 59 эрэгтэй зөвлөх багш байдаг. Харин сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн 40 зөвлөх багш бүгд эмэгтэй байна. Үүнээс харахад сургуулийнхаа бусад багш нарт зөвлөгөө өгч,  заах арга барил, сургалтыг чанарыг сайжруулахад нь чиглүүлэх чухал үүргийг хариуцдаг зөвлөх багш нарын тухайд ч хүйсийн тэнцвэрт байдал хэдийнэ алдагджээ. Тодруулбал, боловсролын салбарт эрэгтэйчүүдийн заах арга барил, нөлөөлөл дутмаг, дуу хоолой, мэдлэгээ хуваалцах орон зай хомс байгаа нь энэ салбарын хөгжлийг хойш татаж буй том хүчин зүйл гэдгийг судлаачид тодорхойлсон.

 

ЭРЭГТЭЙ БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫГ СУРТАЛЧИЛЪЯ

 

Хүүхдүүдийн сургалт, хүмүүжилд эрэгтэй, эмэгтэй багш нарын тэнцвэртэй оролцоо юунаас ч илүү чухал билээ.  Одоогийн энэ нөхцөл байдлыг өөрчлөхөд багш нарын жендэрийн мэдлэг ойлголт, хандлага хамгаас чухал юм. Багш нар жендэрийн мэдрэмжтэй байж чадвал сурагчид мэргэжлийг хүйстэй холбон ойлгохоо больж, багш мэргэжил төдийгүй бусад салбарт ч жендэрийн тэгш байдал хангагдах юм. Ялангуяа хүүхдүүдийн нийгмийн талаарх төсөөлөл төлөвшдөг цэцэрлэг, бага ангийн эрэгтэй багш нарын тоо нэмэгдэхэд ЕБС-ийн багш нарын хандлага чухал нөлөөтэй юм. Багш нар мэргэжил сонголтод хүйс хамааралгүй гагцхүү ур чадвар, хүсэл тэмүүлэл чухал гэдгийг сурагчдадаа ойлгуулж чадваас багшийг эмэгтэйчүүдийн л сонголт хэмээх ойлголт багасч, эрэгтэй багш нарын тоо нэмэгдэх юм.

Нийслэлийн 14 дүгээр сургуулийн хувьд бага ангийн гурван эрэгтэй багштай. Тэдний нэг О.Гантүшигийг бага ангийн багш мэргэжлээр сурч байгааг  найзууд болон ангийнхан нь буруугаар ойлгох нь элбэг байжээ. Тухайлбал, “Олон эмэгтэйтэй сурч байгаа учраас эмэгтэйлэг болно. Сургууль авч чадаагүй болохоороо энэ мэргэжлийг сонгосон юм уу.Эмэгтэй хүний мэргэжил сонгосон” гэж хэлэх тохиолдол гарч байжээ. Харин түүний хувьд хамаатан нь бага ангийн эрэгтэй багш байсан учраас эрэгтэй хүн энэ мэргэжлийг эзэмшиж болдог гэж боддог байжээ.  Энэ тухайгаа “Оюутан болоод анхны хичээлдээ суухдаа  бүх хүүхэд эмэгтэй байсанд их гайхаж, сандарсан. Хаана суухаа ч мэдэхгүй, анги андуурсан юм шиг мэдрэмж төрж байсан. Мөн бага ангийн багшийн мэргэжил гэдэг эмэгтэйчүүдийн мэргэжил юм шиг санагдаж байсан. Харин одоо Монголын ирээдүйг бэлтгэж байна гэж бодож мэргэжлээрээ бахархдаг Өдөр ирэх тусам чадваржиж, мэргэжилдээ дурлаж байна” хэмээн манай сонинд ярьж байв.

Цар тахлын үеийн теле хичээлийг зөвхөн эмэгтэй бус эрэгтэй багш нар хослон заасан нь хүмүүсийн хэвшмэл ойлголт өөрчлөгдөхөд нөлөөлсөн зөв шийдэл байсан билээ. Яг ийм аргачлалаар эрэгтэй багш нарын ур чадвар, сурах арга барилыг сурталчлах чиглэлд төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. МУБИС-ийн багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөнд ерөнхий суурийн сонгон суралцах багцад “Жендэр ба Тогтвортой хөгжил” хичээлийг оруулсан нь боловсролын салбар дахь хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлагыг  халах онцлох санаачилга болсон юм. Тус хичээл нь улирал бүр оюутнуудын хамгийн их сонирхон судалдаг хичээлүүдийн нэг болоод байна.

Боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах олон баримт бичиг байдаг ч үр дүнд хүрсэн нь цөөн. Тиймээс боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах бодлогодоо шинэчлэл хийж, эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахгүй бол өөр ямар ч шинэлэг зүйл санаачлаад энэ салбарт ахицтай өөрчлөлт гарахгүй л болов уу.Бүх мэргэжилтэн боловсролын байгууллагаас төрөн гардаг тул энэ салбарын багш нарын тэнцвэрт байдал нэн тэргүүний асуудал билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл