Монгол тамирчин Нью-Йоркийн марафонд III байр эзэллээ

5 сар, 2 долоо хоног TIMES.MN
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид хөтөчийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагддаг 42 км-ийн олон улсын марафонд амжилттай оролцлоо. Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд орсон бол, гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан юм. 
Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байранд орлоо
“Ахиллис Монгол” байгууллагаас “Итгэл Найдвар Боломж – Улаанбаатар” хагас марафоныг Монголдоо зохион байгуулж, 2015 ба 2016 онд 7000 орчим хүнийг гүйлтэнд хамруулж, 20.000 гаруй хүн ирж үзсэн байдаг. Мөн “Ахиллис хүүхэд”, “Даван туулагч”, “Марафон аялал” хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагааг үнэлж төв байгууллагаас Монголын салбарыг 2016 оны шилдэг салбараар шалгаруулжээ.

"Ахиллис Монгол" 2016 оны шилдэг салбар боллоо
Ахиллисийн тамирчид маань өнөөдөр буюу 2016 оны 11-р сарын 10-нд эх орондоо ирнэ.
"Ахиллис Монгол" клубийн тамирчин П.Энхманлай, П.Наранбаатар
Тамирчдын гүйлтийн үзүүлэлт
      
        

         


Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.