Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 8 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 өдөр, 11 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 өдөр, 11 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 өдөр, 16 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
2 өдөр, 13 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
2 өдөр, 14 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
2 өдөр, 16 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
2 өдөр, 16 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 5 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 10 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
3 өдөр, 11 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
3 өдөр, 11 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
3 өдөр, 15 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
3 өдөр, 15 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
3 өдөр, 16 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
3 өдөр, 16 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
4 өдөр, 15 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 2 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 5 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 9 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
5 өдөр, 12 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
5 өдөр, 13 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
5 өдөр, 13 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
5 өдөр, 13 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
5 өдөр, 16 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
5 өдөр, 16 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
5 өдөр, 16 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
5 өдөр, 16 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 1 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 1 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 2 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 2 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 2 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 3 өдөр

Эргээд хэрэглээнд орж буй загасны тосны гайхамшиг

Орчин үед  загасны тосыг харьцангуй энгийнээр хүлээж авдаг болжээ. Социализмын үед энэхүү муухай үнэртэй тосыг рахит буюу сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өгдөг байв. Харин орчин үед загасны тос нь капсултай болсон тул эвгүй үнэр нь төдийлэн мэдэгдэхгүй аж.  “Lenta.ru” сайт мэргэжилтнүүдийн хамт загасны тосыг хэн уух ёстой, биед ямар ашиг тустай тухай зөвлөмж бэлтгэжээ.  

 

ЗАГАСНЫ ТОСЫГ ХЭН НЭЭСЭН БЭ?

 

Загасны тосны ашигтай шинж чанарыг шинэ эриний эхний зуунд ч эрдэмтэд мэддэг байсан. Үүнийг ууж, заримдаа ургамлын тосны оронд хэрэглэдэг байсан аж. Зүүн Европт зочилсон Арабын аялагч Ахмад ибн Фадлан эдгээр ард түмэн эрүүл мэндээрээ ялгардаг болохыг анзаарчээ. XIX зуунд Норвегийн эрдэмтэн Питер Меллер Норвегийн оршин суугчид өдөр тутмын хүнсэндээ сагамхайн тосыг хэрэглэдэг нь эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтэн сагамхай загасны тосыг үйлдвэрлэж, эмийн санд борлуулдаг болсноор загасны тос нь эрүүл хүнсний нэмэлт болон Европ даяар тархав.

 Шингэн хэлбэрээрээ загасны тос нь хурц, эвгүй үнэртэй байдаг. Харин одоо загасны тосыг зөвхөн ханд хэлбэрээр төдийгүй капсул, тэр ч байтугай зажилдаг шахмал хэлбэрээр үйлдвэрлэдэг болжээ. Загасны тосыг сэрүүн усанд амьдардаг өөхлөг төрлийн загасны элэгнээс гаргаж авдаг юм байна. Энэхүү тос нь биед хэрэгтэй олон витаминыг агуулдаг аж.

Найрлага:

-Омега-3, Омега-6  ханаагүй тосны хүчил

-Фтор, бром, иод, фосфор.

-А амин дэмийн нийлэгжилтэд оролцдог липохромын антиоксидантууд

-Өндөр нягтралтай холестерин

-Бодисын солилцооны процессыг идэвхжүүлдэг аминууд

-Хүчилүүд: цууны, олеины

-Өөх тосонд уусдаг А, Д витамин

Омега-3 загасны тос нь олон ханаагүй тосны хүчлүүдээс бүрддэг бөгөөд гол нь EPA ба DHA юм.

DHA-ийн дутагдал нь жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүст түгээмэл тохиолддог. Түүний дутагдал нь хуурай арьс, хэврэг хумс, үс унах зэргээр илэрдэг.

 

ЗАГАСНЫ ТОСЫГ ХЭРХЭН УУХ ВЭ?

Загас иддэггүй хүн ч загасны тосны бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэх нь зөв аж. Эрдэмтэд Өдөрт 500-1000 миллиграмм загасны тос хэрэглэхийг зөвлөж байна. Стресстэй нөхцөлд тунг нэмэгдүүлэх боломжтой, гэхдээ зөвхөн эмчийн хяналтад. Аливаа витамин, хүнсний нэмэлт тэжээлийг хэрэглэх нь хоёроос гурван долоо хоногоос хэтрэхгүй байх ёстой гэдгийг санах нь зүйтэй.

Шингэн загасны тосыг нярай хүүхдийг гурван сараас, капсултайг зургаан наснаас хэрэглэхийг зөвшөөрдөг. Хамгийн тохиромжтой нь эмийг хоол идэхээс хэдхэн минутын өмнө уух хэрэгтэй.

 

Ашигтай шинж чанарууд

ЗАГАСНЫ ТОС АМЬДРАЛЫГ УРТАСГАДАГ

Испанийн Дель Мар эмнэлгийн судалгааны хүрээлэн, АНУ-ын Өөх тосны хүчлийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд цусан дахь омега-3 тосны хүчлийн хэмжээ ихсэх нь дундаж наслалтыг ердийнхөөс тав орчим жилээр уртасгахад нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Судлаач, доктор Алекс Сала-Вила "Тослог загасыг хоол хүнсэндээ тогтмол оруулсны үр дүнд цусан дахь ханаагүй тосны хүчлийн хэмжээ өндөр байгаа нь дундаж наслалтыг уртасгадаг" гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу 100 грамм загасны махыг долоо хоногт гурван удаа идэх хэрэгтэй.


 


ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭГ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БОЛГОНО

Омега-3 нэмэлт нь хорт хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулдаг аж. Харвардын их сургуулийн эрдэмтэн Абигейл Келли хэлэхдээ, олон ханаагүй тосны хүчлийн нэмэлтүүд нь эмчилгээний эмийн хорт хавдартай тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Загасны тосыг хоолны дэглэмд оруулах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулахад тусалдаг.


 


ЗҮРХИЙГ ХАМГААЛНА

Загасны тос нь зүрхний шигдээс болон зүрхний титэм судасны өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулдаг гэж доктор Алисон Келли-Хеджепет шинжлэх ухааны ажилдаа дурджээ. Хүнсэндээ хангалттай хэмжээний загас эсвэл загасны тос хэрэглэх нь холестерины хэмжээг бууруулдаг аж. Мөн зүрх судасны тогтолцоонд цусны даралтыг тогтворжуулж, хэм алдахаас сэргийлдэг гэнэ. 40.000 хүнийг хамарсан эмнэлзүйн туршилтаар тогтмол загас иддэг хүмүүсийн зүрхний өвчин тусах эрсдэл 15 хувиар бага байдаг нь тогтоогджээ.


 


ЖИНГЭЭ ХАСАХАД ТУСАЛНА

Судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүст омега-3-ийн хэрэглэхэд 100 хувь үр дүнтэй жин хасдаг гэж батлагдаагүй. Гэсэн хэдий ч загасны тос хэрэглэх нь амьдралын хэв маягийг өөрчлөхийн зэрэгцээ хэвлийн өөхний хувь хэмжээ, бэлхүүс ба ташааны харьцааг бууруулдаг тул судлаачид энэ асуудлыг цаашид судлахыг зөвлөж байна.


 


ЭРҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ БОЛООРОЙ

Жирэмсэн эмэгтэйчүүд загасны тос хэрэглэх талаар эрдэмтдийн санал зөрдөг. Германы эрдэмтэд жирэмсэн үед загасны тос хэрэглэх нь хүүхдийг илүү ухаалаг, анхаарал төвлөрүүлэх чадвар сайтай болдог гэж үздэг. Хоол тэжээлийн мэргэжилтэн Сара Шенкер загасны махаар хийсэн нэмэлт тэжээл, загасны тос гэж нэрлэгддэг бүтээгдэхүүнийг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй гэж тэмдэглэжээ. Зарим тусгай сайтууд дээр загасны тосны эсрэг заалтуудын хэсэгт жирэмслэлт гэж тусгасан байдаг.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл