Б.Марал дэлхийг гайхшруулж байна

2 сар TIMES.MN

АНУ-д төрсөн Монгол охин Б.Маралын талаар тус улсын хэвлэлүүд онцолж байна.


Марал охин 4 настайгаасаа уран нугаралтаар хичээллэдэж эхэлжээ. Тэрээр дэлхийд алдартай Нарны Цирк /Cirque du Soleil/-ийн “O” шоунд ажилладаг, АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо амьдардаг Ж.Эрдэнэчимэг багшийн шавь болсноор уран нугаралтаар хичээллэх гараагаа эхэлсэн байна. Хичээлдээ суухын тулд Америкийн зүүн зүгээс баруун зүг хүртэл нүүсэн гэнэ.


Түүний амжилтуудаас дурдал хамгийн анх 2013 онд 6 настай байхдаа Лас вегасын алдартай “О” шоуны зохион байгуулдаг "One drop" шоунд тоглож байсан. Түүний дараа 2017 онд “Vegas international variety act festival" young stars төрөлд оролцоод алтан медаль авсан бөгөөд "2017 viva fest young stars overall champion" болжээ. Мөн 2018 онд “Vegas international variety act festival” emerging artist төрөлд буюу тус төрөлд насанд хүрэгчидтэй өрсөлдөж аваргын цомыг авсан байна. Түүнчлэн "Little big shots" шоунд урилгаар оролцож, "America s got talent"-д оролцож байсан авьяаслаг охин юм.


Одоо тэрээр АНУ-ын Лас вегас хотын "Gilbert academy of creative arts" сургуулийн бага ангид сурч байна. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


saihan medee duulj ich bayarlalaa. ulam ich amjilt hysen erooe


Зочин    1 сар, 4 долоо хоног []


Мундаг охин байна Амжилт хүсье