Улс төр


С.Баярцогт: Оюутолгойн гэрээг зурагдсанаас хойш асар их асуудал намайг тойрох болсон

6 сар, 1 долоо хоног TIMES.MN


 Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагаас С.Баярцогтын дансыг царцааснаа мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл хийж, С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр С.Баярцогт уг асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд тэрээр “Өнгөрсөн даваа гаригт "Ройтерс" агентлаг надтай холбогдох мэдээлэл гаргасан. Мөн нам дээр тодорхой хэмжээнд шийдвэр гаргаж, намайг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байгаа. Яригдаж байгаа асуудлын хүрээнд Оюутолгойн гэрээ нэрлэгдэж байгаа учраас өөрийн зүгээс тайлбар хийж байна. Миний бие АНУ-д суралцаж байгаа хэдий ч энэ асуудалтай холбогдуулан, энэ асуудлыг дуустал Монголдоо тогтмол байхаар шийдсэн. Оюутолгой 70-100 жил үргэлмжлэх том төсөл. Гэрээ дагасан маш олон хардлага явдаг. Төсөл хэрэгжээд есөн жил болсон байна. Манай АТГ, Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагатай хамтран над дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Би үүн дээр баяртай байгаа. Манайхан дотоодын шийдвэрт итгэдэггүй. Тиймээс гадны байгууллагатай хамтрах замаар асуудлыг нэг талд гаргана гэсэн хүлээлттэй байна.


Оюутолгой төслийн хувьд хөрөнгө оруулагч талтайгаа янз бүрийн асуудлаар маргаан гаргах үе байдаг. 2009 онд бид чөмгөө дундартал зүтгэж, Оюутолгойн гэрээг байгуулсан. Сайн гэрээ болсон гэж дүгнэдэг. Мэдээж дэлхий дээр төгс гэрээ байгуулагдах нь ховор. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Би Монгол Улсын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Хувь хүнд их мөнгө хэрэг байдаггүй. Надад гэр бүлээ аваад явах оюуны чадамж болон санхүүгийн бүрэн боломж байгаа. Би ганцхан жишээ хэлье.


Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа ОХУ-д манайхаас авлагатай гэдгээ олон улсад зарлаж байсан. Энэ мэт үзэгдлийг бид бодолцох хэрэгтэй. Бид хоёр том хөрштэй. Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Оюутолгойн гэрээ бол гуравдагч хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Тийм учраас Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ.  Би залуудаа улс төрд орж ирсэн учраас эхэндээ намайг эмэгтэй хүнтэй л холбож бичдэг байсан. Оюутолгойн гэрээг зурагдсанаас хойш асар их асуудал намайг тойрох болсон.


"Ройтерс" агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага. Гэвч мэдээлэл дотор хэт субъектив дүгнэлт орсон байсан. Одоо үүнийг ялгаж салгаж яримаар байна. Миний бие 2006 онд таягтай, эрүүл мэндийн асуудалтай байсан. Тэр үед би улс төрд байсан бол өөр юу хийж чадах вэ гэж бодож байгаад дэлхийн зах зээл дээр тоглох шийдвэр гаргаж байсан. Би маш олон төсөл санаачилж, цаас барьж явсаар том тэтгэлгүүд авч сурсан түүхтэй хүн. Энэ аргачлалаараа би Монголын нэр бүхий бизнесменээс зээл авч, Швейцарь 5.2 сая ам.доллар байршуулж байсан. Одоо надад Швейцарьт ямар ч данс байхгүй. Саяхан царцаасан данс бол надтай хамт бизнес хийж байсан монгол хүний өмч. Тиймээс шалгалт дуусахаар энэ хүнд мөнгийг нь эргүүлж өгөх байх. Ардчилсан Намаас гаргасан шийдвэрийн тухайд маш эмгэнэлтэй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдооүй байхад ингэж шийдвэр гаргасан нь хэт туйлширсан хэрэг. Манай намын удирдлагууд дуулианыг ашиглаад л өнгөрлөө. Энэ бүхэн даамжирвал дарангуйлал руу ордог юм аа.


Миний ганц алдаа нь компанийнхаа мэдээллийг ХОМ-дээ тусгаагүйд байгаа юм. Оюутолгойн гэрээ ямар ч асуудалгүй гэдгийг АТГ, Швейцарийн хуулийн байгууллага харуулна. Би ийм цаг үе ирнэ гэдэгт итгэж байна. Бүх дансны мэдээлэлтэй танилцах эрх АТГ, Швейцарийн хуулийн байгууллагад нээлттэй байгаа. Хууль хүчний байгууллагад бид хүндэтгэлтэй хандана. Гэхдээ өөрийнхөө байр суурийг ч илэрхийлнэ” гэсэн юм. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 1 долоо хоног []


Монголын хуулийнханд ийм хумуус их хайртай баярладаг болчихжээ


Зочин    6 сар, 1 долоо хоног []


Монголын хуулийнханд ийм хумуус их хайртай баярладаг болчихжээ


Зочин    6 сар, 1 долоо хоног [66.181.184.26]


Эрдэнэтийн гэрээ байгуулж байсан Содном гуайгаараа энэ гэрээнд туслуулсан бол сайн гэрээ болох байлаа. Англи хэлээр ярьдаг, бичдэг гэдэг бол боловсрол биш


Зочин    6 сар, 1 долоо хоног []


Монголын хуулийнханд ийм хумуус их хайртай баярладаг болчихжээ


Зочин    6 сар, 1 долоо хоног []


Зайл аа чамд итгэхгүй лдээ хөгшөөн шаахаа боль


Зочин    6 сар, 1 долоо хоног []


НӨГөө Л ОЛОН ХУВЬСАГЧ РУУГАА ОРОРХ ГЭЭД БАЙНА доо