Нийгэм


"Чингис хаан" хүүхэлдэйн кино энэ сарын 31-нд албан ёсоор нээлтээ хийнэ

6 сар TIMES.MN


"Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног энэ сарын 31-ний бямба гарагаас эхлэн бүх кино театраар үзэгчдийн хүртээл болгоно. 


“Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын ивээл дор бүтээжээ. 


Тус бүтээлийг “Ocean Pictures”-ийн хамт олон, 5 жилийн хугацаанд бүтээж дуусгасан байна. Энэ бүтээл Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолсон бүрэн хэмжээний анхны анимэйшн болж буйгаараа онцлог юм.


Тус хүүхэлдэйн киноны бүтээлд гадаад дотоодын олон анимейшны мэргэжилтэн хамтран ажилласан бөгөөд 2 жилийн судалгаа шинжилгээний дүнд байгалийн бүрэн зураглалыг гаргасан байна. “Ocean pictures”-ийн уг бүтээлийг монгол хүн зохиож, найруулсан бөгөөд морин хуур, хөөмий, ятга гээд монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг оруулж, монгол дуу оруулалттай хийснээрээ онцлог юм. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.