Шар


Загвар өмсөгч Б.Билгүйтэй Солонгос кинонд гол дүр бүтээжээ

1 сар TIMES.MN

Усан спортын шигшээ багийн тамирчин, загвар өмсөгч Б.Билгүйтэй БНСУ-ын “Хар бороо” уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Уг киноны нээлт маргааш буюу /2018.03.21/- нд болох бөгөөд J&B продакшны бүтээл аж.


Тэрбээр уг кинонд Чингүүн хэмээх монгол залуугийн дүрд тоглосон гэнэ.




Б.Билгүйтэй “Миний хувьд анх удаагаа кинонд дүр бүтээсэн. Энэ кино бүхэлдээ намайг сорьсон гайхалтай төсөл байлаа. Сурах юм мэдээж их, амаргүй байсан. Хэдий жүжигчний анхны алхам боловч камертай ажиллаж сурсан маань тус дэм болсон. Цаашдаа тус компанитай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Мөн бусад монгол жүжигчидтэй ч хамтраад явах байх” гэжээ. 



Холбоотой мэдээлэл


С.Сэрчмаа VS Солонго
С.Сэрчмаа VS Солонго
3 өдөр, 3 цаг

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.