Улс төр


Засгийн газрын шинэ бүтцийн зураглал гарчээ

4 жил, 6 сар TIMES.MN

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын удирдлагуудыг дуудаж уулзаж,  тогтвортой, эв нэгдэлтэй ажиллахыг үүрэгдсэн ч тохироонууд аль хэдийнээ хийгджээ. Тухайлбал, АН-ынхан МАН-ыг засгаас гарах шийдвэртээ тууштай зогсох бололтой. Учир нь МАН-ыг Засгийн газраас гаргахаар зургаан сайдын суудал, төрийн нарийн бичгийн дарга, дэд дарга, газрын  дарга нар гээд чамгүй олон орон тоо суларна. Тэд бүгдэд хэнийг томилох, байршуулах вэ гэдгээ АН -ын фракцууд хуваарьлаад эхэлжээ.


Өрнөж байгаа үйл явцаас харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод дийлдэх шинжтэй.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын шинэ бүтэц энэ долоо хоногийн эхээр  тодорхой болсон гэнэ. МАХН-л хоёр, ИЗНН-д нэг, АН-д гурван сайдын суудал оногдох нь ээ. АН оногдох гурван яамныхаа нэгийг нь бие даагч нарт нэг сайдын суудал амалсан ч тэд бодолцож байж хариу өгнө гэжээ. 

УИХ-ын дэд дарга  Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва нар  Буриад улсад очиж Н.Энхбаяртай уулзахдаа За сгийн газрын шинэ бүтцийн талаар ярилцсан гэсэн бор шувуу нисч байна.

Д.Тэрбишдагва, Н.Энхбаяр хоёр байсхийгээд хилийн чанадад ойр ойрхон уулзаад буй нь үнэн. Харин Р.Гончигдорж Буриад явсан гэдэг нь анхаарал татаж буй юм.

 АН Сангийн яам, Зам тээврийн яамыг авах яриа байгаа гэнэ. 

Сангийн сайдад тус яамны одоогийн дэд сайд Пүрэвийг сайдаар нь томилох, Зам тээврийн сайдын суудлыг  МоАХ фракцийнхан авахаар тохироо хийгдсэн гэх. 

Барилга хот байгуулалтын яам, Шадар сайдын суудлыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт өгөхөөр тохирсон байна. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн нэр яригдаж байгаа гэнэ. Харин ИЗНН-д Д.Оюунхоролын тэргүүлж буй БОНХАЖ-ын яамыг өгвөл тус намын гишүүн Г.Ганхуяг томилогдох магадлалтай юм. 







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.